Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитлерийн танк дүрсэлж, төрийн далбааг буруу харуулсан реклам


ОХУ-ын алс дорнодын Амур мужийн Благовещенск хотын нэгэн томоохон худалдааны төв Оросын эх орноо хамгаалагчдын өдөрт зориулж “Эх орноо хамгаалагчдын өдрийн мэндчилгээ дэвшүүлье” гэсэн томоохон сурталчилгааны самбар гаргаж байрлуулсан байна.

Харамсалтай нь энэ самбар дээр гитлерийн германы “Барс” танкууд  давшиж байгааг  дүрслээд зогсохгүй, ОХУ-ын төрийн далбааг урвуу харуулан дүрсэлчихсэн байжээ.

Зарим хэрэглэгчийн гомдлоор хэдэн цагийн дараа үүнийг авсан ч энэ хооронд олон хүн дэргэд нь зургаа авхуулж амжсан гэнэ. Харин зарим үйлчлүүлэгчид энэ алдааг анзаарч худалдааны төвийн удирдлагад гомдол гаргажээ.
Тэр бүү хэл сурталчилгааны самбарын зургийг авч интернетэд байрлуулсан нь бүр ч олон хүний дургүйг хүргэж, өнчнөөн олон гомдол, сэтгэгдэл бичсэн гэнэ.

Худалдааны “Ледяной” төвийн удирдлага “Үүнийг тун богино хугацаанд хийсэн болохоор, бид ч өөрсдөө загварыг нь хянаагүй, шууд л гаргаад тавьчихсан. Энэ бүхний төлөө хотын иргэдээс, ялангуяа Эх орны дайны ахмад дайчдаас хүлцэл өчье” гэжээ.

0 Сэтгэгдэл
өнгөрсөөн одоо шоронд орсон байхөө ккк
TENEG IVANUUD HENTEI BAILDSANAA MEDEHEE BOLICHEE
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01