Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Монгол улсын төрийн дууллын өдөр” — ерөнхий боловсролын сургуулиуд нэгэн зэрэг төрийн дууллаа эгшиглүүлж байна МИАТ ТӨХК нь БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Ерөнхий сайд Н.Учрал: Цахилгааны үнэ нэмэхгүй Монгол тэмээ, Морин хуурын өдөртэй болох агуулгыг хуульд оруулах төсөл санаачилжээ НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ УЧИРСАН ХОХИРЛЫГ НАРИЙВЧЛАН ҮНЭЛЖ, НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл-г хүлээн авч уулзлаа ЗАВХАН АЙМАГ ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЛТАЙН ХЯЗГААРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Бартаат замын авто спортын үйл ажиллагааг байгаль орчны хамгаалалтын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах талаар хэлэлцлээ
МИАТ ТӨХК нь БНСУ-ын Gangnam Grand Eye нүдний эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ

 

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Gangnam Grand Eye нүдний эмнэлэг нь нүдний төрөл бүрийн оношилгоо, эмчилгээ, хараа засах мэс заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг юм.

МИАТ ТӨХК-ийн зорчигч та сүүлийн 3 сарын хугацаанд МИАТ (OM)-ийн нислэгээр үйлчлүүлсэн бол нислэгийн суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан тус эмнэлгийн сонгогдсон үйлчилгээ, мэс засалд тусгай хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Үүнд:

Мэс заслын төлбөрийн хөнгөлөлт:

• Хараа засах мэс засал: ЛАСЕК (LASEK), ЛАСИК (LASIK), SMILE зэрэг мэс засалд 14–30%-ийн хөнгөлөлт.

• Болор солих мэс засал: Мэс заслын төлбөрт тусгай хөнгөлөлт.

Нэмэлт үйлчилгээ, урамшуулал:

• Мэс заслын дараах эхний нэг сарын хэрэглээний дусаалгыг үнэ төлбөргүй олгоно.

• Хараа засах мэс засал хийлгэх зорчигч ажлын өдрүүдэд 300,000 воны үнэ бүхий шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой.

• PRP эмчилгээ: 100,000 воны үнэ бүхий үйлчилгээ.

• IPL эмчилгээ: 150,000 воны үнэ бүхий үйлчилгээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://miat.com/mn/1351/gangnam-grand-eye-clinic

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан