Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зохиолч Ж.Заяабаатарын хандивын тоглолт болно


“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дууны зохиолч, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Жалчингийн Заяабаатарыг танихгүй хүн цөөхөн. Түүний  эрүүл мэндийн байдал сүүлийн үед тааруу байгаа. Монголын нэрт сэтгүүлч, зохиолч эл эрхэм элэгний хорт хавдартай болж яаралтай эмчлүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Түүний эмчилгээний зардалд тус дэм болох үүднээс хандивын тоглолт ирэх сарын 1-ний өдөр “Улаанбаатар Палас”-т зохион байгуулагдах гэж байна. Тиймээс үзэг нэгт болон найз нөхөд, ах дүү хамаатан садан түүний эмчилгээний зардалд чин сэтгэлээсээ туслахыг уриалж байгаа юм.

Утга зохиолд хайртай хүн бүрийн хайрыг хүлээсэн түүний эрүүл мэндийн байдалтай холбогдуулан сэтгэлийн алгаа нээхийг хүсч байна. Мөн түүний “Алтан-Өд” шагнал хүртсэн “Омог босоо Хавт Хасар” түүхэн романыг Монголын зохиолчдын эвлэлээс авах буюу эмчилгээнд нь тус дэм болох боломжтой юм байна. Хандив өгөхийг хүссэн найз нөхөд, ах дүү болон сэтгэл зүрхнээс дэмжигчид “Хаан” банкны 5376168776, “Худалдаа хөгжлийн банк” 465002815 дансанд сэтгэлийн хандив өргөж болох юм байна. “Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дуу, “Омог босоо Хавт Хасар” зэрэг олон түмэнд танигдсан уран бүтээлчийн эрүүл мэндэд тус дэм болохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан