Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анжелина Жоли НҮБ-д 100000 АМ.доллар хандивлав



Дэлхийн цагаач иргэдийн өдөр өчигдөр болж Анжелина Жоли Сирийн дүрвэгсдэд зориулж НҮБ-д 100000 ам.доллар хандивлаж буйгаа зарлалаа. Холливудын сайхан бүсгүй маань НҮБ-ын элч төлөөлөгчийн үүргийг 10 гаруй жилийн турш нэр хүндтэй авч яваа өгөөмөр эмэгтэй. Энэ хугацаанд А.Жоли маш олон хандив өргөж буян үйлдсэн билээ. Тэрээр энэ удаагийн хандивд зориулж бичсэн зурвастаа:

 “Дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байгаа нь үнэн. Гэхдээ дүрвэж байгаа хэн ч байсан тус тусдаа өөр өөрийн гэсэн амьдралтай. Тэд бүгдээрээ бие сэтгэлээрээ шаналж байгаа ч нэг л өдөр сэхнэ. Өнгөрсөн жил 4,3 сая хүн дүрвэсний 2,7 сая хүн нь Афганистанаас дүрвэсэн. Одоо 12 сая хүн иргэний харьяалалгүй байна. Өнгөрсөн таван жилийн турш нийт дүрвэгсдийн 70 хувь нь НҮБ-ын хамгаалалтад байгаа юм ”  хэмээгээд дэлхий даяараа энэ үйл ажиллагаанд нэгдэхийг уриалжээ.

0 Сэтгэгдэл
uneheer saihan emegtei saihan hos shu
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01