Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын баатарууд цуглалаа

Зуны 30 дугаар буюу Лондонгийн олимп эхлэхэд 30 гаруй хоног үлджээ. Энэ цаг үед Монгол Улсын засгийн газар, Биеийн тамир спортын газар, Монголынспортын салбарын төлөөлөлүүд олимпод оролцох шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа өглөөний 10 цагийн үед спортын салбарын үе үеийн төлөөллүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсч үг хэлсэн юм. Үүний дараа Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй төлөөлөлүүд ирсэн хүндэт зочид, олимпод оролцох шигшээ багийн тамирчид болон паралимпын эрхээ хүртсэн тамирчдад хандан амжилт хүслээ.  Үүний дараагаар “Лондон- 2012” олимпын наадамд оролцох Монгол Улсын баг, тамирчдын ахлагч , Монгол Улсын шадар сайд М.Энхболд олимпод оролцох Монгол Улсын төрийн далбааг хэдхэн хоногийн өмнө олимпын тугчаар сонгогдсон Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын эрхээ шигшээ багийн тамирчдаас хамгийн түрүүнд хүртсэн марафон гүйгч Б.Сэр-Одод  шилжүүлэн өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан