Билгийн

Доллар (USD)

2870.0

Улаанбаатар

+29°C
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
М.Энхсайханд хариуцлага тооцох хариугаа хэзээ өгөх вэ

Б.ШИРНЭН

Мартсанаас мал мэнд үү, гэдэг шиг Үнэт цаасны хадгаламжийн байгууллагын цахим хуудаст хандаж, хувьцаагаа шалгав. 2011 оны гуравдугаар сард Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд тарааснаас хойш хүрч үзээгүй хувьцаа ямартай ч бахь байдгаараа байна. Нэгжийн үнэ нь 933 төгрөг гэхээр 1072 хувьцаа нь сая гаруй төгрөгтэй дүйж байгаа юм. 3-4 жилийн өмнө хөгшид сая, саяар нь, оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр авснаар 2.4 сая иргэн өнөөдөр 1072 хувьцаагаа хэвээр нь хадгалж үлджээ. Харин Засгийн газрын цаашдын бодлого чиглэлээс хамааран хувьцаа цаас болох эсвэл жилийн ногдол ашиг нь 300 ам.доллар хүрэх боломж байгаа гэж УИХ дахь эрх баригч бүлгийнхэн үзэж байгаа юм.

Гэхдээ бид УИХ-ын намрын чуулганы хугацаанд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг нааш цааш шидэлцсэнээр одоо хаврын чуулганыг хүлээх хэрэгтэй боллоо. Энэ чуулганаар хэлэлцэх эсэх нь ч тодорхойгүй. Ямартай ч, байгалийн баялаг газар доороо байх тусам иргэдийн хувьцаа болоод улс орны эдийн засагт “дусал” ч нэмэргүй. Харин ч цаг хугацаа алдах нь хэн, хэндээ ашиггүй гэдэг нь ойлгомжтой. Мега төслүүдийг гардан хариуцаж буй сайд М.Энхсайханы өнгөрсөн жил хэлсэн үгс өдгөө толгой дээр цахиур хагалах мэт хэвлэлээр хөврөх болсон нь ч үүнтэй холбоотой. Тэрээр хэрэв Тавантолгойн төслийг явуулахгүй бол “Нүүрсний салбар уналтад орно. Үнэ ханш өснө. Үндэсний олон компаниуд ажилгүй болно. Өрөнд унана. Банк санхүүгийн байдал муудна. Ажилгүйдлийн хэмжээ өснө. Бидний монголчууд арьс махан дээрээ бодитойгоор “өвдөлт” мэдэрнэ” гэж хэлсэн юм билээ. Түүний зөв. Одоо мэдэрч, зарим “зөгнөл” нь бодит факт болж байна. Гэхдээ үүнийг дагаад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ч юм уу, эсвэл Х.Баттулга, З.Энхболд нар М.Энхсайханыг зогсоосноос “өвдөлт” мэдэрч байгаа гэх ойлголтыг түгээх болж. Тэднийг үүлэнд нөлөөлж бороо оруулдаг шиг хялбараар эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд мөн л зориудаар нөлөөлж чаддаг гэж үзэх нь тэгвэл хэр оновчтой вэ. Мөн М.Энхсайхан сайд эхнээсээ “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх” хэмжээний гэх төслийг боловсруулсан нь ч яагаад гэнэт бусдын буруу болчихов...        

З.Энхболд, М.Энхсайхан нар нэг л хүсэлтэй. Тэр нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ногдол ашиг тарааж, улс орноо хөгжүүлэх. Харин хэрхэн, яаж гэдэгт лидер тоглогчдын зан, залаа хоёр зөрчилдөнө. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд Тавантолгойн асуудлыг өнгөрсөн хаврын буюу яг нэг жилийн өмнөх чуулганаар хэлэлцэн, батлах гойд сонирхолтой байсан. Эргэн санавал, тэрээр “...Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой” гэж байв. Харин М.Энхсайхан энэ гэрээг Засгийн газрын хэмжээнд үзэглэх боломжтой гэж үзсэнээрээ л өөр.

Үүнээс гадна, тэдний зөрчилдөж байсан хэд, хэдэн шалтгаан бий. УИХ-ын даргын хэлснээр бол нэн түрүүнд иргэдийн хүртэх ёстой 1072 хувьцааны ашгийн асуудал М.Энхсайханы “гардан гүйцэтгэсэн” гэрээнд тусгагдаагүй гэж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн хаврын чуулганы нэгдсэн хуралдааны нээлтийн үеэр З.Энхболд “...Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоог хийгээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй” гэсэн байдаг.

М.ЭНХСАЙХАНЫ ГЭРЭЭ ЭХНЭЭСЭЭ “ИЛЧЛЭГДЭВ”

Ямартай ч, Тавантолгой нь зөвхөн Засгийн газрын бус иргэдийн ч гэсэн санал бодлоо тусгах төсөл гэж үзсэний улмаас УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан А.Бакей, Су.Батболд, О.Баа­санхүү, Д.Ганхуяг, С.Ган­баа­тар, Б.Наранхүү, Д.Сумъяа­базар, М.Сономпил, Б.Чой­­­­жил­­сүрэн нарын өөр, өөр нам эвслийн гишүүдтэй аж­­лын хэсгийг байгуулсан юм.

Ингээд ажлын хэсгийн дүгнэлтээр М.Энхсайханы тодотголтой гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” компанид 2.558.175.510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 2.475.201 иргэн болон 8.497.671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ аваагүй байна гэж үзсэн юм. Учир нь, энэ талаарх зохицуулалтыг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээнд тусгаагүй байсан аж.
Мөн Засгийн газар нь 2010 онд зарласан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын богино жагсаалтанд үлдсэн зургаан компанийн дунд уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулсан байтал уралдаант шалгаруулалтад оролцоогүй, “Энержи Ресурс Корпораци” компани, түүний охин компани болох “Энержи Ресурс” компанийг шалгаруулсан гэдгийг ажлын хэсгийнхэн тогтоосон байдаг. Мөн хамгийн чухал нь гэж болохоор нэг зүйлийг ажлын хэсгийнхэн олж мэдсэн нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах төслийн компанийн 51 хувийг эзэмших “Энержи Ресурс корпораци” нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд, 49 хувийг эзэмших “Чайна Шенхуа Энержи” нь хятадын хуулийн этгээд тул Тавантолгойн нүүрсний орд шууд болон шууд бусаар бусад улсын хяналтад орох байж.

Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээнд Тавантолгойн орд байрлах газрыг эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлж авсан, хайгуул хийх нэрээр гэрээний  30 жилийн хугацаанд (30 жилээр сунгах боломжтой) эзэмшил газраа нэмэгдүүлэх заалт мөн орсон байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс энэ  заалт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг ч нотолсон. Учир нь, гадаадын хөрөнгө оруулалттай компани 60 жилийн хугацаанд хайгуул хийсээр Өмнөговь аймгийн төдийгүй говийн бүс нутгийн бүхий л нүүрстэй газрыг өөрийн мэдэлд авах боломжийг энэ заалтаар хийсэн гэж үзсэн юм. Мөн “Энержи Ресурс” компани хөрөнгө оруулалт нэрийн дор төрийн өмчит компанийн хууль ёсны эрх мэдлийг бүхлээр нь шилжүүлэн авч, цааш нь гуравдагч этгээдэд шилжүүлэх заалтыг гэрээн дотор давтан, давтан тусгасан зэргээр М.Энхсайханы “бэлтгэсэн” гэрээг Засгийн газарт арай гэж буцаалгасан юм.

АЖЛЫН ХЭСГИЙН ХАРИУГ ОДОО ХҮРТЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙНА

Тэгвэл хэсэг улстөрчдийн үзэж буйгаар бид дээрх гэрээг батлуулаагүйн төлөө өдгөө арьс махандаа эдийн засгийн “өвдөлтийг” мэдэрч суугаа аж. Өмнийн говьд Хятадын компани 60 жилээр суурьшин ажиллаж, гэрээгээ цуцлах бол бид тэдний ирээдүйд олох 30 жилийн төлбөрийг нь өгч, 2.4 сая иргэний эзэмшиж байгаа хувьцааны ашгаа тэднээс нэхэх ямар ч боломжгүй болох байв.

Гэтэл Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ажлын хэсгийн дүгнэлт болоод өөрт нь хандсан албан бичигт өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Энэ гэрээг муу эсвэл сайн гэж өөрийн байр суурийг ч илэрхийлсэнгүй.

Ингэснээр Тавантолгой, иргэдийн эзэмшиж буй хувьцаа хэрхэх нь мэдэгдэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, муу гэрээ гэж УИХ-ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн бол өөрчлөлт оруулж, сайн гэж үзэж байгаа бол Засгийн газрын байр суурийг хамгаалах ёстой билээ.

Мөн мега төслийг хариуцсан гэдэг утгаар нь түүнд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Засгийн газрын тэргүүнд ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг илгээсэн. Үүнд, “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, УИХ болон Засгийн газрын холбогдох тогтоолууд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Энэ тухай Ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой бичигдсэн. Иймд Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэсэн байдаг.

Гэтэл бүхэл бүтэн ажлын хэсгийн дүгнэлт, албан бичиг нь өнөөдөр цуу ярианд дарагдаж, Тавантолгойн гэрээг хэдхэн улстөрч хав дарчихаад гацаагаад байна гэх ойлголт нийгэмд тарах болов.

0 Сэтгэгдэл
Женко л гэхийн. тэгээд чиний бодлоор тавантолгойг хятадуудад шууд өгсөн нь дээр үү чи хэлдээ
Женко.одоо болимоор юмаа. Тийм зөв байсан юм бол чи төмөр замаа тавихгүй яасан юм бэ? Энэ хэргээрээ чи шалгуулсан нь дээр байхаа. Энхсайхан чамтай адилхан улсын мөнгө үрэн таран хийлээ, өмч хөрөнгө завшсан гэсэн тийм цол нэр байхгүй нэр цэвэр улс төрч хүн шүү!
Женко л гэхийн. тэгээд чиний бодлоор тавантолгойг хятадуудад шууд өгсөн нь дээр үү чи хэлдээ
Enkhsaihan bol hudlaa shuu dee. Mmcgiin halaasni uls torch
М Энхсайхан монголын төлөө юу боллоо гэж ашигтай гэрээ хийхэв дээ !? Тэр хүн чинь өөрийн угсаа үндэстнийхээ талд давуу эрхтэй гэрээ хийнэ шүү дээ !!!????? Ер нь монгол төрийн дээгүүр албанд 90-н оноос хойш хятад угсааны этгээдүүдийг байнга гаргахын учир юунд бэ !? Тэд харь хүний хүн шиг сэтгэл гаргадгыг бүгд л мэдэж байгаа ш дээ!!!! Одоо энийг болимоор юм ! Эсвэл харь орны шахалтаар томилоод байдаг юм уу !????
enkhsaihanii zuv baisan .
Дампуурч буй монголчууд иим л юм бичнэ дээ ? Оюутолгой тавантолгойг зов л явуулаж байж л ходлоно доо Бугд л хулгайч сэтгэлгээтэй бэлэн амьдрах хусэлтэй ард тумэнтэй монгол урагшлах уу ? Энхсайхан гуай зов байсан ч буруу байлгахыг хусэж буй улс торчидтэй ард тумэн урагшлах уу ?
Za bolio jenkoo shanga erdenchimgee bid medne shuu dee
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан