Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ цаг уурын өөрчлөлт рүү анхаарал хандуулж байна

Б.БААТАР

Дэлхийн цаг уурын өөрчлөлт гэж юуг хэлээд байгааг зарим хүмүүс ойлгодоггүй. Буруу ташаа мэдээлэлтэй ч хүн бий. Гэвч одоо байгаа цаг уурын хэм нэмэх хоёр хувь өөрчлөгдөх юм бол манай дэлхий сүйрэх аюул дагуулж байгааг эрдэмтэд нотолсон байдаг. Энэ оны хувьд цаг уурын өөрчлөлт нь хамгийн том эрсдэл байж мэдэх талаар НҮБ-ын зүгээс мэдэгдэж, улс орнуудад анхааруулж байна.
Хамгийн сүүлд болсон цаг уурын өөрчлөлтийн тухай олон улсын уулзалтаар хөрөнгө мөнгөний талаар ярилцаж шийдвэрлэсэн байдаг. Энэ удаад буюу НҮБ-ын төв байр, Нью-Йорк хотод цаг уур судлалын эрдэмтэн, докторууд хуран чуулж энэ оны дэлхийн эрсдэл тайланг гаргасан. Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг нухацтай зохицуулах ёстой талаар гол яриа өрнөсөн. Тэр ч байтугай энэ оны дэлхийн хамгийн том эрсдэл байж мэдэх байгалийн гамшгууд ч хүлээж байгааг анхааруулсан.

Дээрх эрсдлийн тай­ланд ирэх жил байгаль ор­чин нийгэм эдийн засаг геопотикийн гэлгүй технологийн салбарт олон төрлийн эрсдэл учрах талаар ярьсан байна. Гэвч хамгийн аюултай нь байгаль цаг уурын өөрчлөлт. Байгаль орчны талаар асуудал болгож 2006 онд нийтлэснээр олон нийт анхааралдаа авч, илүү ач холбогдол өгч эхэлсэн байдаг. ҮҮнийг Дэлхийн эрсдлийн тайлан гэж нэрлэдэг. Энэхүү тайланд олон зүйл байдаг. Үй олноор хөнөөх зэр зэвсэг, усны нөөцийн хямрал, их цар хэмжээний иргэдийг албадан нүүлгэх, эрчим хүчний асуудал зэрэг. Гэхдээ хамгийн хүнд хэцүү аюултай нь мэдээж байгаль дэлхийг сүйрэлд хүргэж болох дэлхийн дулаарал, гамшиг юм. Дээрх тайлантай холбоотой олон тооны иргэдийг НҮБ-ын зүгээс нүүлгэн шилжүүлж магадгүй болоод байгааг улс оронд сануулсан байна. Учир нь цөөн тооны гэлтгүй тэдгээр хүмүүс байгаль дэлхийн экологийн тэнцвэрт байдалд нөлөөлж байгааг анхаарууллаа.

Гол асуудал өмнөх үеийн цаг уур, уур амьсгалын өөрчлөлт ямар байсан одоо ямар болсон ирээдүйд ямар болох талаар яриаг НҮБ-ын хурлын танхимд өрнүүлж байгаа юм байна. 20-р зууны сүүлчийн хагаст дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын дундаж сүүлийн 500 жилийн дурын 50 жил тутмын дунджуудаас хамгийн их гэдэг нь маш өндөр магадлалтай гарсан байна. Өөрөөр хэлбэл 20-р зууны сүүлийн хагас 50 жил байгаль дэлхийг сүйтгэж байсан, сүйрүүлсэн олон зүйл болжээ. Хамгийн гол нь манай дэлхийн температур сүүлийн 1300 жилийн хамгийн дулаан жилүүд байх боломжтойг эрдэмтэд анхаарууллаа. Сүүлийн үеийн зарим судалгаа бөмбөрцгийн хойд хагасын температур үнэлгээний гуравдугаар илтгэлд илүү их хэлбэлзэлтэй болохыг харуулсан дүн гарчээ.

12, 14, 18-р зуунд хамгийн хүйтэн он жилүүд тохиож байсан. Үүнээс харах юм бол сүүлийн мөстөлт 125 мянган жилийн өмнө туйлын мөс хайлж байсан бөгөөд үүнээс шалтгаалан гадаад далайн түвшин 20-р зууны дундаж түвшнээс 4-6 метр өндөр байсан аж. Мөстлөгийн үе давхаргад хийсэн шинжилгээ судалгаанаас үзэхэд дэлхийн нарыг тойрох замналын ялгаанаас болж тэр үед туйлын дундаж температур одоогийнхоос 3-5 целсийн хэмээр дулаан байсан байна.

Харин өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт эсрэгээрээ байна. 20-р зууны дунд үеэс хойш дэлхийн дундаж хэм өссөн нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Хамгийн муу нь хүлэмжийн хийн агууламжийн ихсэлтээс үүдэлтэй болох нь маш өндөр магадлалтай бас аюултай үзэгдэл. Нэгэнт илэрхий болсон асуудалд хүний үйл ажиллагааны нөлөөллүүд нь далайн усны халалт, их газрын дундаж хэм, үнэмлэхүй хэм болон салхины шинж чанар зэрэг уур амьсгалын бусад үзүүлэлтийн өөрчлөлтийн тухай ойлголтын хүрээг тэлсээр байгааг НҮБ-ын хурал дээр эрдэмтэд ярилцаж байна.  

Дэлхийн температурыг ойрын 50 жилийн дотор хурдан бууруулахын тулд нүүрсхүчлээс бусад хүлэмжийн хийг багасгах стратеги баримтлах шаардлагатай бөгөөд хамгийн их үр дүнтэй нь дэлхийн хүн амын махны хэрэглээг хязгаарлаж, цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх явдал юм гэж эрдэмтэд зөвлөж байна. Цагаан хоол хэрэглэх нь СО2 бууруулахаас илүү хялбар бөгөөд ач тустай. Цаг уурын өөрчлөлт гэдэг нь тодорхой нэг цаг хугацааны туршид тодорхой нэг байршлын дундаж цаг агаарт гарч буй цаг уурын өөрчлөлт юм. Цаг уурын өөрчлөлт гэж юу вэ гэдгийг тэд сайн нягталж үзсэн.

Агаар мандалд байх усны уур, нүүрсхүчлийн хий, метан, азотын исэл, озон зэрэг хий нь хүлэмжийн хийг бүрдүүлэх ба эдгээр нь дэлхийн температурыг дулаан байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Агаарын найрлага дахь хүлэмжийн хий нэмэгдэж цаг агаар дулаарсны улмаас дэлхийн мөсөн бүрхүүлийн хэмжээ багасч байгаа нь дэлхийн гадаргаас буцаж ойх нарны цацрагийн хэмжээг бууруулснаар дулааралт илүү хурдацтай явагдахад хүргэж байна. Ингээд 1992 оны НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн талаарх ажлын конвенцид “Цаг уурын өөрчлөлт”-ийг дэлхийн атмосферын найрлагыг өөрчилж буй хүний үйл ажиллагаанд шууд болон шууд бус замаар нөлөөлөх, тодорхой цаг хугацааны туршид ажиглагдах цаг уурын өөрчлөлтийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Энэхүү хүнд нөхцөл байдлаас бид яаж гарах, одоо байгаль дэлхийг хэрхэн хайрлан хамгаалах талаар гол ярианууд Нью-Йорк хотод өрнөж байгааг Их Британи улсын эрдэмтэд онцолж байна. Нөхцөл байдал нэгэнт тодорхой болсон. Одоо яах ёстой, ямар үйл ажиллагаа явуулж дэлхийг аюулгүй байлгах талаар тэд ур ухаанаа уралдуулж байна. Гарсан шийдвэрийг НҮБ улс орнуудаас шаардаж, хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл бид бүхэнд ч гэсэн хамааралтай шийдвэр гарах юм гэдгийг хэвлэлээр мэдээллэж байна. Ямартай ч дэлхий нийт цаг уурын өөрчлөлт рүү анхаарал хандуулж эхлээд байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгалийн гамшиг ихтэй жил ч байж болох аюултай аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан