Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл шүд ба түүний төрөл, ангилал

Бэлтгэсэн: “Хатагтайдент” эмнэлгийн
ерөнхий эмч Б. Оюунтуяа

Имплант

Хиймэл шүдийг хийж буй технологийн дагуу авагддаг ба авагддаггүй гэж ангилахаас гадна хийж буй материалаар нь  алт, хуванцар, ган цутгамал гэх мэт ангилна.
Авагддаггүй хиймэл шүд хийх 2 арга байдаг. Үүнд:
- Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд (Зураг 1)
-Имплант дээр суурилсан хиймэл шүд (Зураг 2)




•    Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд
Гүүрэлсэн авагддаггүй хиймэл шүд буюу Bridge-г хийхийн тулд шүдгүй зайны хажуугийн шүднүүдийг өрөмдөж зороод зорсон шүднүүд дээрээ бүрээc хийнэ. Орлуулж байгаа хиймэл шүд маань бүрээстэйгээ нэг цогц юм.  Материалын хувьд дан металл, буюу металл-шаазан, дан шаазан, хуванцар гэж ангилах ба хөгжилтэй орнуудад сүүлийн жилүүдэд цирконоор хийж байна.
Ийм хиймэл шүдний давуу тал нь:
•    Үнийн хувьд имплантаас хямд
•    Хийх процесс хурдан
•    Өөрийн тулгуур болох шүд том цоорсон эсвэл том ломботой тохиолдолд хийхэд сайн, учир нь том ломботой шүдийг бүрээсээр бүрвэл бат бөх чанарын хувьд сайн байдаг.
•    Диабеттай хүнд хийхэд тохиромжтой
•    Тамхи их татдаг хүн хийлгэхэд болно.
Муу тал нь:
•    Өөрийн энгийн шүд цоороогүй эсвэл багахан цооролтой байхад зорж жижигрүүлэхэд харамсалтай
•    Зорсноос болоод тулгуур болсон шүдний мэдрэл үрэвсэж өвдөх магадлалтай.
•    Имплант
Имплант буюу хиймэл ёзоор дээр тулгуурлаж шүд хийх.
Үүний тулд эрүүний ясанд имлант суулгана. Имплант гэдэг нь 100 % титанаар хийгдсэн шүдний ёзоорын ижил хэлбэртэй металл юм. Эрүүний ясанд имплантыг мэс заслын аргаар суулгах ба имплант ясжиж эдгэрсний дараа түүн дээр хиймэл шүдийг хийнэ. Дээд эрүүнд голчлон 6 сар хүртэл ба доод эрүүнд 4 сар хүртэл хугацаанд имплант ясжиж эдгэрэх ба энэ хугацаанд авагддаг хуванцар хиймэл шүд зүүж байж болно. Хийх аргачлалаар нь имплантыг дотор нь ангилна:
А. Нэг хэсэгт буюу нэг шаттай
Б. 2 хэсэгт буюу 2-оос дээш шаттай.
Нэг хэсэгт имплантын ясанд сууж байгаа буйлны доодох хэсэг нь нүдэнд үзэгдэх ясны дээгүүрх хэсэгтэйгээ (Abutment) нэг бүхэл байдаг. Ийм имплантыг суулгахдаа нэг л удаа мэс засалд орох ба 4-6 сарын дараа шууд хиймэл шүд болох бүрээсээ хийнэ.
Ийм төрлийн имплантын муу тал нь, ил байгаа хэсгээрээ зажлалтын ачаалалд орж эдгэрэлт явагдахаас өмнө сулрах магадлалтай.
2 хэсэгт имплантын ясанд суудаг хэсэг нь нүдэнд үзэгдэх ясны дээгүүрх хэсгээсээ тусдаа байдаг. Эхний мэс заслаар имплантаа суулгаад буйлаа оёно. 4-6 сарын дараа дахин мэс заслаар имплантаа нээгээд, gingivaformer буюу буйл хэлбэржүүлэгч сүүлгаад 14 хононо. 14 хоногийн  бүрээс суух хэсэг буюу abutment-аа суулгана (Зураг 3).


Ийм хиймэл шүдний давуу тал нь:
•    Тулгуур болгож эрүүл шүд зорох шаардлагагүй
•    Үүнээс үүдэн гарах зорсон шүд өвдөх зэрэг хүндрэл гарахгүй.
Муу тал нь:
•    Үнийн хувьд, үнэ өртөг  өндөр
•    Хийх процесс  удаан (4-6 сар)
•    Диабеттай хүнд зарим тохиолдолд хийж болохгүй
•    Tамхи  их татдаг хүн хийлгэхэд асуудалтай
•    Амны хөндийн эрүүл ахуй муу сахидаг хүнд хийвэл хүндрэл гарах магадлал өндөр

“Хатагтайдент” эмнэлэгт суулгаж буй имплантын давуу тал

Манай эмнэлэгт имплантын дээр дурдсан муу талуудыг тусган шинээр боловсруулсан , Германы имплантыг суулгаж байна. Энэ имплантыг суулгахад бусад имплантын адил буйл зүсэх шаардлагагүй ба мэс заслын үед ба мэс заслын дараа өвдөлт бараг байхгүй байдаг. Mimi арга буюу minimally invasive method of implantation гэдэг энэ аргын тухай www.mimi-info.de вэб хуудас руу  орж сонирхоно уу.
Мөн энэ имплантыг суулгасны дараа 4-6 сар хүлээх шаардлагагүй  2 долоо хоногоос 2 сарын дотор хиймэл шүдийг хийж болох давуу талтайгаас гадна, архаг тамхичин хүмүүс хийхэд эсрэг заалт байхгүй.
Үнэ өртгийн хувьд боломжийн байх магадлалтай. Volkswagen буюу ард түмний машин гэж үнэ хямд ч чанар сайтай машиныг Герман улс бүтээсэн ба энэ имплантыг германы шүдний эмч нар Volksimplantat буюу ард түмний имплант гэж нэрлэдэг нь, үнэ бага ч чанар сайн гэдгийг илэрхийлж байгаа.

Hatagtai Dental Clinic
Tel. 00976-11-354171
Mobile 00976-99091796
www.dent.mn

3 Сэтгэгдэл
Medeelel awi
Medeelel awii
Price
hed hedeer hiih bol
Хамгийн их уншсан