Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тендерийн урилга

Огноо: 2016 оны гуравдугаар сарын 17

Тендер шалгаруулалтын нэр: Архангай аймгийн ЗДТГ-ын архивын тасагт тоног төхөөрөмж нийлүүлэх барааны гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: АРХААА-14/2016

Архангай аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Архангай аймгийн ЗДТГ-ын архивын тасагт тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн /2014,2015/ борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жил/2014, 2015 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн хоёр жилийн /2014,2015 он/ борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ижил төрлийн бараа худалдах зөвшөөрөлтэй байх.
Тендерийн хамт 1200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 Тендерийг 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: www.meps.gov.mn системд банкны меркантын систем ашиглан онлайн хэлбрээр төлнө.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Архангай аймгийн Худалдан авах ажиллагааны алба 70332451, 99129351

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан