УИХ-ын гуравдугаар тойрогт МАНаас нэр дэвшиж байгаа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар иргэдэд мөнгө тараажээ. Тэрээр Заг сумын Баян Улаан багийн малчин Цагаанд өөрийнхөө зурагт хуудас 10 мянган төгрөгийг өгчээ. Зөвхөн Цагаан гуайд ч бус тус голд зусч байгаа хэд хэдэн айлд мөнгө тараасан гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
Мөн аймаг, сум, багт ажиллаж байгаа ухуулагч нарынхаа камертай гар утсыг хурааж авч, камергүй утас тарааж өгсөн тухай ч мэдээлэл байна. Учир нь, мөнгө тараах үед өөрсдийнхөө ухаалагч нарыг бичлэг хийж цааш нь тарааж магадгүй гэсэн үүднээс ийн камертай гар утсыг нь хураасан гэнэ. Түүнчлэн ухаалагч нараа бие засахад нь хүртэл нэгийг нь нөгөөхөөр нь дагаж, мөрдүүлдэг тухай эх сурвалж хэлж байгаа юм. Энэ мэтчилэн Г.Занданшатар хууль бус үйлдэл хийж, УИХ-д сонгогдохын тулд башир аргыг ар араас нь цувруулж байна.