Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өнөөдөр зөөлөн шороон шуургатай

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас     сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нийслэл Улаанбаатар орчимд үүл багасна, хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.     
                         
  Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 1-6 градус, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан