Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Спартак” бүжгэн жүжиг 32 жилийн дараа тайзнаа амилна

Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тулаан, хагацлыг бүжиг, хөгжмийн хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг балет энэ сарын 16-наас үзэгчдийн хүртээл болох нь. Хоёр бүлэг, есөн үзэгдэлт балетын удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, балетмейстерээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва, туслах найруулагчаар Ц.Чинзориг нар ажиллах юм байна.

Алдарт “Спартак” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар тавьж үзэгчдийн хүртээл болгож байжээ.  Жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг энэхүү балетад анх О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцэгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрийг бүтээж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан