Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Содномсамбуу: Социализмын бурангуй дэглэм эргээд ирж байна уу



Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн М.Содномсамбуу ч бас энэ төрд юу болоод байгаа, өөрийн нь, аймгийн нь иргэдийн итгэл хүлээлгэж төрдөө төлөөлөл болгон сонгосон гишүүнийг яагаад шалгаад, эргэн тойрны хүмүүсийг нь яагаад бариад хориод байгааг мэдэхээр нийслэлд ирж.

Тэрээр: "Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд МоАХ-ны салбар зөвлөлийг анхлан байгуулсан 11 гишүүний нэг. Манай аймгаас сонгогдсон Баттулга гэдэг хүүхэд бол ард түмний газар шороо, хөгжлийн төлөө аргагүй л ажилласан. Тийм ч учраас Баянхонгорчууд гурван удаа сонголоо. Аймгийнхаа  ард түмний итгэлийг хүлээсэн түшээ. Энэ 76 дотор манай хүн шиг эх орон эх нутгаа гэсэн хүн байна уу, үгүй юу.

Өнгөрсөн нэг дэх өдрийн үйл явдлыг зурагтаас хараад элэг зүрх маань шимшрээд ирлээ. Энэ явдлыг хараад бүүр эртний хэлмэгдүүлэлт яах аргагүй санаанд буусан. Их зэрлэг маягийн юм боллоо. Биднийг 1990 онд тэмцэж байхад хамгийн иргэнлэг, иргэний эрх ашгийн төлөө нийгэм байгууллаа гэж Элбэгдорж өөрөө уриалан дуудаж байлаа. Гэтэл өнөөдөр өөрөө төрийн толгойд гарчихаад байдаг. Энэ нийгэм ч их л эвгүй байдалд орчихлоо гэж бодоод уулзая, үгээ хэлье гээд нутгаасаа ирлээ. Манай гишүүн бол Монгол орныхоо төлөө, зүүн баруун талд нь аль алинд нь л юм хийлээ. Ард түмэн үүнийг үгүйсгэхгүй гэж бодож байна. Баянхонгорчууд энэ хүний нэр төрөөр оролдоод, ахиад нутагт нь дэвшүүлэхгүй гэж зүтгэж байгаа хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй, тэмцэнэ.

 Ахмадууд маань үнэхээр харамсч байна. Хэдэн жил энэ хүн ахмадуудынхаа сэтгэлийг сайхан өөдрөг байлгаж ажилласан юм шүү. “Даанч яав аа. Социализмын үеийн бурангуй дэглэм ахиад эргээд ирж байна уу. Энэ хүүхэд хэлмэгдэх вий дээ...” гэж ахмадууд маань үнэхээр эмзэглэж, шогширч байна. Би хувьдаа тэдний төлөөлөл болж, үгээ хэлэх боломж олдоно гэж бодоод ирлээ.
Миний бодлоор шүүх засаглал маань 1990 онд бидний тэмцэж олсон ардчилсан нийгэмд тохирохгүй байгааг харж байна. Нэг компанийн санхүүд үзлэг хийх гэж байгаа цагдаагийнхныг хар л даа. Хүчний байгууллага буу зэвсэгтэй, түрэмгий байдлаар ингэж шалгалт хийдэг хэрэг үү. Ардчилсан хувьсгалаас өмнөх 70 жилд тохиосон хэлмэгдүүлэлт, хууль хүчнийхний түрэмгий байдал 1990 оноос хойш ахиад гарахгүй гэж бодож байтал ердөө 26 жилийн дараа ийм эвгүй байдалд хүрчихлээ.

Ерөнхийлөгч маань ард түмнээс сонгогдсон хүн. Гэтэл яг сонгууль дөхөж байхад хэнээр нь ингэж оролдоод байгаа хэрэг вэ. Сонгуулийн жилд яагаад заавал ийм байдал үүсэв. Өмнөх жилүүдэд нь юу хийж байв аа. Ард түмэн төрт ёсыг зөв байдалдаа ороосой гэж хүсч байна. Би Ерөнхийлөгчийн шударга байя гэж хэлснийг мэднэ. Сонгуулийн жилд ийм ажиллагаа явуулж байгаа нь шударга харагдаж байна гэж үү хэмээн өөрөөс нь асуумаар байна. Ард түмэн эмзэглэж байна. Ард түмэн сонгуулиа өгч сурсан, улс төрийн боловсролтой болсон. Тийм учраас энэ бол улстөрийн ажил гэдгийг мэдэж байна. Ардчилсан Ерөнхийлөгч маань ард түмнээ мал шиг үзэж болохгүй шүү. Та бол ард түмнээс сонгогдсон ард түмний хүү. Тиймээс биднийхээ дээр гарчихаад ийм увайгүй байдал гаргавал хүлээн зөвшөөрөхгүй шүү" гэж ярилаа.

0 Сэтгэгдэл
М.Содномсамбуу өвгөн жанкогоос хахууль авчихсан байна, хөөрхий. Энэ сайт жанкогийнх юм бнаа.
HUZUUGUI TARBAGACHIN ELBEGDORJ UHEJ DALD ORSON BAIHAD BAYARLANUU GEHEES UUR YAHAV DEE.Ard tumendee gai bolohoos umnu uhvel taarna
Хамгийн их уншсан