Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
ЕБС төгсөгчдийн их сургуульд элсэх “Мөрөөдлийн боловсрол” аян эхэллээ
Хаврын шалгалт хаяанд ирж, ахлах ангийн сурагчид төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдээд толгой өндийх завгүй байгаа нь лавтай.
Ахлах ангиа төгсч, их, дээд сургуульд мэргэжил эзэмшихээр зэхэж буй сурагчдын олонхи нь ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах вэ гэдэг сонголттой тулгардаг. Хэдийгээр энэ тал дээр эцэг эх, ах эгч, найз нөхөд, багш гээд олон хүн зөвлөгөө өгдөг ч асуултдаа хариулт олж авч чаддаггүй тухай ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид хэлж байна.
Сүхбаатар, Дархан-Уул, Багануур, нийслэл дэх хувийн болон төрийн өмчит ЕБС-иудын төгсөх буюу 12 дугаар ангийн 300 гаруй сурагч “Мөрөөдлийн боловсрол” аяны нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор МУИС-ийн дугуй танхимд цуглаж, ийн ярив.
Аяны хүрээнд сурагчид мэргэжлээ хэрхэн зөв сонгох, аль сургуульд суралцах, оюутан насаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэхчлэн хариулт эрэлхийлж буй олон асуултад хариулт авах юм. Аяны нээлтэд оролцохоор МУИС-ийн зааланд цугласан хүүхэд, залуус ирэх намар тус сургуульд элсэн суралцах нэг л зорилготой.
Р.Батхуяг: Хүүхдүүд эртнээс суралцах сургуулиа сонгодог болж
Цааш нь дэлгэрүүлэн “Мөрөөдлийн боловсрол” аяны талаарх мэдээллийг Монголын сурагчдын холбооны ерөнхий менежер, “School police” төвийн захирал Р.Батхуягаас авлаа.
-ЭЕШ-ын тов гараад төгсөх ангийнхан мэргэжил, сургуулиа сонгох гээд нэлээд олон сонголттой нүүр тулгарч байна. Аяны үр дүнд хүүхдүүд сонголтдоо чиг, баримжаатай болох болов уу гэж харлаа?
-Тэгнэ. “Мөрөөдлийн боловсрол” аяны гол зорилго нь энэ. Аян хоёр дахь жилдээ хэрэгжиж байна. Нэгдүгээр курстээ ерөнхий суурийн найман хичээл судалсны дүнд, хоёрдугаар курсээсээ мэргэжлийн хөтөлбөрөө үздэг болсонтой холбоотойгоор хүүхдүүдэд ойлгомжгүй зүйл их гарах болсон. Өнгөрсөн жил аянд хамрагдсан хүүхдүүд ерөнхий суурь хичээл болон мэргэжлийн хөтөлбөрөө төвөггүй сонгож байгаа нь ажиглагдсан. Эндээс аяны үр дүн харагдана. Өнөөдөр(өчигдөр)-ийн аянд МУИС-д элсэн суралцах хүсэлтэй, нэг зорилготой хүүхдүүд оролцож байгаагаараа онцлог. Учир нь, эдгээр хүүхэд суралцах сургуулиа аль хэдийнэ сонгочихсон. Сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар энд цугласан гэж болно. Хэн нэгнээс дам мэдээлэл авах нь өрөөсгөл шүү дээ. Тиймээс эдгээр хүүхдийг бид МУИС-ийн сургалт, бодлогын албаны мэргэжилтнүүдтэй холбож өгч, сонирхсон, мэдэхийг хүссэн асуултад нь хариулт өгөх байгаа.
-Сүүлийн жилүүдэд залуус гадаад гэлтгүй дотоодын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж эрэлхийлдэг болж. Энэ талаар мэдээлэл өгөх үү?
-Тэгэлгүй яахав. Тэтгэлэг гэлтгүй оюутан байх хугацаандаа хэрхэн амжилттай, үр бүтээлтэй суралцах талаар ч мэдээлэл өгнө. Шалгалт, шүүлэг дөхөхөөр боловсролын үзэсгэлэн яармаг олноор зохиогддог. Оюутан, залуус мэдээлэл авахаар очдог ч тараах материал, боршур аваад өнгөрдөг нь нууц биш. Тиймээс орохыг хүссэн сургуулийнх нь холбогдох мэргэжилтэнтэй шууд уулзуулж байгаагаараа “Мөрөөдлийн боловсрол” аян ижил төрлийн өдөрлөг, үзэсгэлэн яармагаас онцлогтой.

0 Сэтгэгдэл