Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан сайтуудын клубын анхны томоохон ажил биелэлээ олсон

Н.ТҮВШИН

Өмнийн цэнхэр говийн амьд байгалийн гойд нэгэн гайхамшиг Гурвантэс сумын нутагт бий. Тэр бол Тост, Тосон бумбын нуруу. Дэлхийд нэн ховор амьтад ургамлаараа гайхагдсан тийм л сайхан газар. Тэр дундаа цоохор ирвэс нягтаршил өндөр, түүний амьдрах хамгийн таатай орчин бүрдсэн дэлхийд байхгүй тийм л үнэ цэнэтэй эко систем юм.

Энэхүү байгалийн үзэмж, нэн гайхамшигтай Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад оруулахаар Ирвэс хамгаалах сан, Гурвантэс сумын иргэд олон жил хөөцөлдсөн. Харамсалтай нь ахин дахин энэ асуудал хойш тавигдсаар өдийг хүрсэн байдаг юм.

Ингээд Ирвэс хамгаалах сан, Ногоон сэтгүүлч ТББ-ын зүгээс Ардчилсан сайтуудын клубтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж эко үйлд хамтрахыг хүссэн юм. Ажлын хүрээнд устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа эл газрыг Улсын тусгай хамгаалалтад авах нь нэн шаардлагатай талаар иргэд хийгээд шийдвэр гаргагчдад зөв мэдээлэл түгээх байсан юм. Ардчилсан сайтуудын клубын гишүүн 13 вэбсайтын хувьд олон нийтийг эл байгалийн үнэ цэнэтэй газрын талаар зөв мэдээлэл түгээхэд хүч тавин ажиллаж чадсан.
Ингээд бидний байгуулсан санамж бичиг, хэвлэл мэдээллийнхнийг уриалсан хурал, үнэн зөв мэдээлэл цацаж эхэлснээс төд удалгүй удаан жил хойш тавигдаад байсан Тост, Тосон бумын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах ажил биеллээ олсон билээ. Хэдхэн хоногийн өмнө буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Тост, Тосон бумын нурууг Монгол Улсын их хурлаас Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн таатай мэдээг бид дуулж байсан.

Сайн санааны үзүүрт шар тос гэж юутай ч ашиг харж, цаадах нүүдлийг бодоогүй Ардчилсан сайтуудын клубын нөхдийн маань анхны томоохон ажил биелэлээ олсонд таатай байна. Биднийг дөрөв дэх засаглалынхаа үүргийг нэр төртэй биелүүлж нийгмийг бодит мэдээллээр хангаж, Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас гаргасан онч мэргэн шийдэлд нөлөөлж хойч үедээ онцгой гавьяа байгуулсныг үнэлж Ирвэс хамгаалах сан, Гурван тэс сумын захиргаа, Ногоон сэтгүүлч ТББ-ын зүгээс ТАЛАРХАЛ дэвшүүлж экологийн төлөө зөв нэгдлийг маань батламжилсан юм.

0 Сэтгэгдэл
Сайн сайхны төлөө сэтгүүлчид нэгдэж байгаад баяр хүргье
Хамгийн их уншсан