Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:    2016 оны дөрөвдүгээр сарын 21

Тендер шалгаруулалтын нэр: Самар нийлүүлэх                                                             

Тендер шалгаруулалтын дугаар:  08/2016-М

        
МИАТ ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Самар нийлүүлэх тухай хоёр багц бүхий битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багц 1: Энгийн ангиллын зорчигчдын үйлчилгээнд 14 гр савлагаатай нэг төрлийн самар нийлүүлэх
Багц 2:  Бизнес ангиллын зорчигчдын үйлчилгээнд 30-45 гр савлагаатай 3-4 төрлийн холимог самар нийлүүлэх
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар МИАТ ХК-ийн төв байрны кассанд бэлнээр тушааж, Хангамжийн хэлтсийн 103 тоот өрөөнөөс худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерийн хамт үнийн саналын хоёр хувьтай тэнцэхүйц төгрөгийн, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны тавдугаар сарын 24-ний 10.00 цаг-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 11.00 цаг -т нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


    МИАТ ХК
    
Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа
Хангамжийн хэлтсийн 103 тоот өрөө

Утас: 70049860
Факс: 70049919

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан