Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууныг дараалалгүй олгоно Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо Ерөнхий сайд Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо Өнөөдөр Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
Сирийн асуудлаарх Женевийн хэлэлцээр түр тасалдлаа

Сирийн дотоод хямралыг тогтворжуулах Женевийн хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт бас нэг гацаанд орж Сирийн сөрөг хүчний “Эр-Рияд” бүлэглэлийн Хэлэлцээр дэх сөрөг хүчний дээд хороо  техникийн чанартай хэд хэдэн асуудлыг авч үзэх хэрэгтэй байна гээд хэлэлцээрийг орхин гарсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Стаффан де Мистура “Эр-Рияд” бүлэглэлийн энэ явдлыг “дипломатын шившигт явдал” гэсэн ч хэлэлцээр цаашид үргэлжилнэ гэж мэдэгджээ.

Бас Хэлэлцээр дэх сөрөг хүчний дээд хороо Швейцарийг орхисон, тэднийг хүлээж хэлэлцээр нэлээд хугацаагаар завсарлах нь гэж бичиж байна. Харин оросын “Московский комсомолец” сонин Женевт байгаа сөрөг хүчний удирдагчдын нэг Кадри Жамильтай ярилцсан байна. 

Кадри Жамиль  хэлэлцээр тасарсан явдал байхгүй, ямар ч завсарлага аваагүй  гээд  “Эр-Рияд” бүлэглэл өөрийн байр суурийг харж үзэх, нэгтгэх шаардлагатай болсон гэсэн байна.

-Хэлэлцээр дэх сөрөг хүчний дээд хорооны зарим гишүүний байр суурийг харахаар тэд улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулахыг хүсэхгүй байгаа юм шиг харагдах юм?

-Тэгэж харагдаж байгаа нь тэд өөрсдөө биш, харин тэдний ивээн тэтгэгчид тийм бодолтой байж магадгүй. Яагаад гэвэл тэд шийдвэр гаргахад хамгийн гол цор ганц хүчин. Гэхдээ тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 дүгээр хоригийг мартаад байна. Энэ бол “Женев-2” биш. Ийм л болохоор энэ Дээд хороо үйл явцаас гарлаа ч гэсэн бусад бүлэглэл үлдээд хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой. “Эр-Рияд” бүлэглэлийн ивээн тэтгэгчид дотор нөхцөл байдлыг  хэвийн болгох сонирхолгүй хэсэг байж магадгүй гэж хардаж байна. Тэд улстөрийн нөхцөл байдыг хэвийн болгох тухай ярьдаг ч хэрэг дээрээ хүчний шийдвэр гаргахаар цэргийнхэнтэй ярьж хуурмаг төрх гаргаж байна. Хамгийн гол нь энэ Дээд хороо нь Саудын Араб, Туркээс хамааралтай, төлөөлөгч гишүүд нь өөрсдөө бие дааж юу ч шийдэхгүй байгаа юм.

-Сөрөг хүчний бүх бүлэглэл нийлээд нэгдсэн нэг төлөөлөлтэй байж болохгүй юу?

-Харин тийм ээ, энэ л гарцаагүй чухал байна. Нөхцөл байдлыг ойлдгож, намжмал байдал тогтоохоор  хэлэлцэн тохирохын тулд нэг төлөөлөлтэй шууд ярьж тохирох ёстой. Сөрөг хүчин гэдэг хэн бэ, хэн нь улс төрийн тогтвортой байдлын төлөө байна вэ гэдэг нь өнөөдөр тодорхой байна. НҮБ, Орос, АНУ-ын шууд оролцоотойгоор энэ тус тусдаа бүлэглэлүүдийг төлөөлсөн  нэг төлөөлөгчдийн баг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан