Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын хилчид израиль дуучныг доромжилж паспортыг нь уржээ

ОХУ-ын нийслэл Шереметьевийн ниэсх буудалд оросын хилчид израилийн дуучин Хови Стараг эх орондоо нэвтрэх эрхгүй хэмээн паспортыг нь урсан талаар британийн Metro сайт мэдээлсэн байна. Дуучин энд өгсөн ярилцлагадаа өөрийгөө Евровиденид зориулсан үдэшлэгт оролцохоор ОХУ-д ирж байсан гэж тэмдэглэжээ.

Дуучин энэ бүхнийг түүний гадаад төрхтэй холбоотой гэж ярьсан байна. Түүнийг бэлгийн чиг хандлага, үс засалт зэргээс нь болоод оросын хилчид ингэж доромжилсон гэж дуучин үзэж байгаа юм байна. Хилчид “Энэ чинь юу болж байна аа. Москвагийн үдэшлэгт ийм хүн ирэх гэж” хэлсэн гэнэ.

Харин оросын нийслэлд болох хөгжмийн уралдааны үдэшлэгийг зохион байгуулагчид үүнийг өөр талаас нь харж байна. Зохион байгуулагчдын нэг Дмитрий Мельников LifeNews хэвлэлд дуучин Старыг ирэхэд ямар нэгэн зүйл болоогүй, гэхдээ тэр үнэхээр сонин будсан байсан гэжээ.

Мельников бас дуучин энэ талаар яагаад үйл явдлаас хойш гурван долоо хоног өнгөрч байхад энэ тухай ярьж байгаа юм гэж гайхсан байна. Оросын нийслэлд байхдаа дуучин ямар нэгэн гомдол гаргаагүй, испанийн дуучин ч бас яг иймэрхүү гомдол гаргаж л байсан гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан