Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос баллистик пуужин туршихгүй байх болзол тавилаа


АНУ, Өмнөд Солонгос хоёр улс хамтарсан цэргийн сургууль хийхгүй бол БНАСАУ цөмийн туршилт хийхээ зогсооход бэлэн байна гэж Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Сун Ен мэдэгдлээ. Пеньян үүний өмнө өөрийн цэргийн сүр хүчээ үзүүлэх гэж нэг биш удаа балластик пуужин харваж, бүр усан доогуур шумбагчаас харваад байгаа юм. Ийм болохоор НҮБ-ын шинэ хориг нь Пеньянд нөлөөлөхгүй байна гэж шинжээчид үзэж байна.

Умард Солонгосын Гадаад хэргийн сайд барууны хэвлэлд ярилцлага өгөхдөө АНУ өөрийн холбоотнууд болох Өмнөд Солонгос, Японы зүгээс Пеньянтай харилцах бодлогыг нь хянаж байна гэжээ. Дипломат “Үнэн хэрэгтээ АНУ-ын засгийн газар нь БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого явуулж байгаа нь Солонгосын хойгт хамтарсан цэргийн сургууль хийж байгаагаар нотлогдож байна. Үүнийгээ зогсоох юм бол бид бас тодорхой асуудлаар буулт хийнэ” гэжээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Катин Эдамс хариуд нь Өмнөд Солонгостой хамтран хийх  хээрийн  сургууль зайлшгүй гээд Пеньян эсрэг тал руугаа довтлох боломж хайж байна гэсэн байна. Түүнийхээр бол энэ хээрийн сургууль нь Өмнөд Солонгос, АНУ-ын нэгдсэн хүчний чадавхи боломжийг харуулах ажиллагаа юм байна. Нэг үгээр хэлэх юм бол АНУ юуны түрүү энэ хойгийн асуудлыг яриа хэлэлцээний замаар биш, харин цэргийн сүр хүчээр  барьж, Умард Солонгосыг дарамтлан урхинд оруулах гэж чармайж байна.

Америкчууд өөрсдийгөө ингэж зөвтгөж байхад НҮБ-ээс  Умард Солонгосын эсрэг тавьсан урдынхаасаа ч хатуу шинэ хоригийн нөхцөлд БНАСАУ-ын дэглэм амьдарч чадах уу гэсэн асуулт гарч ирж байна. Энэ асуудлаар ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Солонгос, Монголын хэлтсийн эрхлэгч Александр Воронцов  “Гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн шинэ хоригоос болоод БНАСАУ дотроосоо нурж эхэлнэ гэж барууныхан тооцоолж байгаа. Би гуравдугаар сарын сүүлчээр БНАСАУ-д очоод ирсэн. Энэ хориг  нөлөөлөхгүй байна. Эдийн засаг нь өсөөд, барилга байгууламжаа барьсаар л байна. Магадгүй энэ хоригийн нөлөөлөл бүр хожим,  хагас жилийн дараанаас л нөлөөлж эхлэх болов уу” гэж хариулжээ.

Бямба гарагт БНАСАУ зүүн эргээсээ усан доогуур шумбагчаас дахиад балластик пуужин харвасан нь Өмнөд Солонгосын  батлан хамгаалах яамны мэдээлснээр бол 30 км нисэх чадалтай гэнэ.
Одоо БНАСАУ тав дахь удаагаа цөмийн зэвсэг турших гэж байгаа хэмээн Өмнөд Солонгосын цэргийнхэн баталж байна. Нэгдүгээр сард Умардынхан дөрөвдэх удаагаа цөмийн бөмбөг туршсанаа устөрөгчийн бөмбөг гэж зарласан. Одоо хиймэл дагуулаас авсан зураг дээр цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг хонгилд нь ажил идэвхжиж байгаа нь харагдаж байгаа юм. Үүнээс үүдээд шинжээчид Умард Солонгосыг АНУ-ын эрэг хүрэх чадвартай, цөмийн толгойтой, тив алгасах баллистик пуужин бүтээж байж магадгүй хэмээн хардаж байгаа юм.

Үүнтэй зэрэгцээд БНАСАУ Өмнөд Солонгостой хиллэдэг цэрэггүй бүсийн орчим шуурган галын тийрэлтэт систем 300 орчмыг байрлуулсан нь өчигдөр тодорхой боллоо. Энэ бол Сөүл рү нэг удаа буудахад л 9000 пуужин харвана гэсэн үг.

0 Сэтгэгдэл
КОММУНИЗМЫГ УСТГАХГҮЙ БОЛ ДАХИН СЭРГЭЖ МАГАДГҮЙ ШҮҮ.
wow aimar aimar hench gesen dain hiihees tatgalzaj bgaa bhdoo
газрын хөрснөөс арчих хэрэгтэй
Манай улс төрч эх охончид оо та бүхэн 30-хан настай өнчин жаалаас хэд дахин дор сэтгэхүйтэйгээ мэдэж авцгаа. Элбэг ялангуяа
Хамгийн их уншсан