Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Өнөөдөр Л.Энхрийлэн, Б.Ганхайч ,О.Шинэбаяр барилдана

Унгар улсын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Энэ тэмцээнд  93 орны жүдоч өрсөлдөж байгаа. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Ази тивийн аварга Б.Ганхайч болон эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Шинэбаяр барилдана. Өнөөдрийн барилдаан 17.00 цагаас эхэлнэ.

Монголын баг эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Х.Ёолкын авсан нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 13-р байрт бичигдэж байна. Будапешт 2025” ДАШТ-ийг Японы баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол Франц, Гүрж, Италийн багууд нэг алтан медальтайгаар удаалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан