Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн эмч нар ажил хаяснаас 125 мянган мэс засал тасалдлаа


Их Британийн эмч нар ажил хаяснаас нийтдээ 125 мянган мэс засал хугацаандаа орж чадалгүй тасалдсан байна. Залуу эмч нар, ялангуяа Британийн эмнэлгийн нийгэмлэгийн гишүүн эмч нар 48 цагийн туршид өвчтөн хүлээн авахгүй байжээ.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Жереми Хант ажил хаясан эмч нарт хандан “юун түрүү өвчтөнүүдийн эрүүл мэндийг эхний ээлжинд тавих”-ыг уриалаад “үүнээс илүү аюултай үр дагаварт хүрэхгүй байх”-ыг сануулсан байна.
Эмч нар ажил хаяснаас тус улсын нийт эмнэлгийн гуравны нэг нь энэ 26, 27-ны өдрүүдэд хүнд байдлатай байна гэж The Telegraph сонин тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
YUNAAS BOLJ AJIL HAYSAN TALAAR BICHIJ BOLOH UU ERHEM SETGUULCH TA
Хамгийн их уншсан