Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчиллыг зүхсэн Амараагийн бичлэгийг МАН захиалж “Херо” хийжээ


Дөрвөн жилийн өмнө ард олныг ардчилал руу уриалж байсан жүжигчин Амараа хэдхэн хоногийн өмнө  “Би юу хийчих вэ” хэмээн ардчиллыг, ард түмнийг, монгол улсыг зүхэн хашгирсан.

Чухамдаа хэлж байгаа нь жүжигчин Амараа болохоос биш МАН-ын дуу хоолой, яруу найрагч Мөнхбатын шүлгийн, хараал зүхлийн аяс мэдрэгдээд байсан нь үнэн болж таарлаа. Энэ хараал зүхлийг МАН-ын захиалгаар “Херо энтертайнмент” студи хийсэн хэмээн хэвлэлүүд бичиж эхэллээ.

“Херо энтертайнмент”  студийн ерөнхий графикч Ц.Мөнх-Очир ч “Жүжигчин Амараагийн “Би юу хийчих вэ” гэсэн бичлэгийг МАН-ын захиалгаар манайх хийсэн” гэсэн байна.
Харин МАН ийм бичлэгийнхээ төлөө хэдий хөлс төлдөг юм бол......

0 Сэтгэгдэл
12 онд АН-ы захиалгаар хийлгэж байхад МАН олигтой байгаагүй байсан байх. 16 онд ард түмний амьдрал 12 оноос ч долоон дор боллоо. Одоо харин МАН 2-р ангийг нь захиалаал биз. Амараа зөв юманд аль алинд нь тоглож өөрийн үзэл бодлоо хэлээл биз. ардчилсан намынхан хорсох нь харин муухай байна.
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан