Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найз бүсгүйгээ эргүүлж авчрах гээд хэрэгт орох нь

ОХУ-ын Екатеринбургийн иргэн 29 настай залуу найз бүсгүйтэйгээ муудалцаад бүсгүй нь  Казань дахь гэрээдээ явсан байна. rusfact.com сайтад бичсэнээр бол залуу цагдаа руу утасдаж Екатеринбург-Казанийн галт тэргэнд бөмбөг байрлуулсан гэж мэдээлжээ. 

Казаньд галт тэргийг хүчнийхэн угтаж буудлыг бүслэн хаагаад галт тэрэгнээс бөмбөг хайж эхэлсэн ч юу ч олсонгүй. Улмаар мэдээлэл өгсөн хүнийг хайж залууг саатуулахад тэрээр согтуу байжээ.

Байцаалт дээр тэрээр өөрийнхөө найз бүсгүйг эргүүлж авахын тулд ийм мэдээлэл өгснөө хүлээсэн байна. Тэр энэ дуудлагын дагуу галт тэргийг зогсоож, улмаар найз бүсгүй нь гэртээ эргэн ирнэ гэж тооцоолсноо ч хүлээжээ.
Үүний нь төлөө түүнд гурван жилийн хорих ял нүүрлэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан