Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр Рейхстаг дээр ялалтын туг мандуулсан өдөр


ОХУ-ын Псковын иргэн М.П.Минин 19 насандаа цэрэгт мордож Эх орны дайны хүн бэрхийг туулан Ленинградын дэргэд тулалдаж, Латви, Польш, Германыг чөлөөлөх тулалдаануудад оролцон Берлинийг дайрах тулааны үеэр Рейсхстагийг дайрчээ.
Хейхстагийг  дөрөвдүгээр сарын 30-ын өдрөөс эхлэн дайрсан ахмад Неустроевын батальоны дайчин ахмад  Владимир Маковын хэсэг германы засгийн газрын байрны гол хаалгыг чиглэн давшсан байна. Энэ өдрийн туршид ширүүн тулаан болж буудлагын 79 дүгээр корпусын захирагчийн тушаалаар 22,00 цагт их бууны бэлтгэл хийгээд Неустровын корпус гол хаалгаар давшихад ахмад Маковын дөрвөн хүнтэй хэсэг гол шатаар давшсаар Рейхстагийн дээвэр дээр гарчээ.

Автомат, гар бөмбөгний шуурган гал дундуур давшсаар тэд дээвэр дээрх “Ялалтын бурхан” цогцолбор хөшөөний тэнд түрүүч Минин Ялалтын улаан туг мандуулсан байна. Туган дээр Минин өөрийнхөө нэрийг болон нөхдийнхөө нэрийг бичсэн гэдэг.  Ахмад Маков байлдагч Бобровыг дагуулан доош бууж Корпус командлагч генерал Переверкикинд 22,40 цагт өөрийн нь хэсэг Рейхстагийн дээр ялалтын улаан туг мандуулсан тухай илтгэжээ.
Их бууны 136 дугаар бригадын командлал 1945 оны тавдугаар сарын 1-нд ахмад В.Н.Маков, ахлах түрүүч Г.К.Загитов, А.Ф.Лисименко, А.П.Бобров, трүүүч М.П.Минин нарыг ЗХУ-ын баатар цолоор шагнуулахаар тодорхойлсон байна. Тавдугаар сарын 2,3, 6-ны өдрүүдэд цохилтын гуравдугаар армийн командлал энэ тодорхойлолтыг дэмжсэн ч тэднийг ЗХУ-ын баатар цолоор шагнасангүй.

Харин  ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн түүхийн хүрээлэн архивын баримтуудыг шүүж яг аль армийн хэн Рейхстаг дээр анхны улаан туг мандуулсныг шүүж үзээд энэ баримт үнэн болохыг тогтоосноор энэ хүмүүст ОХУ-ын баатар цол шагнахыг дэмжжээ. 1997 онд Маковын хэсгийн таван хүнд ЗХУ-ын баатар цол шагнахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг ЗХУ-ын Ардын депутатуудын Их хурлын байнгын хорооны нэрийн өмнөөс гаргажээ. Гэхдээ энэ үед Зөвлөлт холбоот улс нэгэнт байхгүй болсон байсан учраас энэ шийдвэр яг албан ёсны болж чадаагүй байна.

“Правда” сонины сурвалжлагч Олег Дементьев түрүүч М.П.Мининтэй уулзаж байсан тухайгаа, “Зөвлөлт Орос” сонинд бичиж нийтлүүлж байснаа дурссан байна. Ялалтын туг  мандуулсан буудлагын 150 дугаар дивизийн “Идрицийн” гэдэг тодотгол нь ч Псков нутгийн газар юм байна.

0 Сэтгэгдэл
turuuch kantarie Egorov hoer gedeg biz dee
Хамгийн их уншсан