Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016-04-29

Тендер шалгаруулалтын нэр: 4 дүгээр хорооны 5, 6, 7 байрны хойд талын авто замын борооны ус зайлуулах хоолой /К-10=147 м, К-14=337 м Ханбүргэдэй орчим/ БГДОС-16/09

Тендер шалгаруулалтын дугаар: БГДОС-16/09
Нийслэлийн  Авто замын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос дөрөвдүгээр хорооны 5, 6, 7 байрны хойд талын авто замын борооны ус зайлуулах хоолой /К-10=147 м, К-14=337 м Ханбүргэдэй орчим/ БГДОС-16/09 -ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Уг тендер нь дараахь багцуудаас бүрдэнэ. Үүнд: Дөрөвдүгээр хорооны 5, 6, 7 байрны хойд талын авто замын борооны ус зайлуулах хоолой /К-10=147 м, К-14=337 м Ханбүргэдэй орчим/ БГДОС-16/09
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл тус бүрийг нь 100 000 /Нэг зуун мянга/төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051051 тоот дансанд тушаана.
Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Авто замын газар
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн гурван жил буюу 2013, 2014, 2015 онуудын  борлуулалтын дундаж орлого нь тус ажил дээр санал болгож буй үнийн дүнгээс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван  жил буюу 2013, 2014, 2015 он

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014, 2015 онуудад дор хаяж нэг удаа тус ажил дээр санал болгож буй үнийн дүнгээс багагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Авто замын ажил:
• ЗТБХБЯ-наас олгосон 2.8.1 Хатуу хучилттай зам барих
• Зам тээврийн яамнаас олгосон ЗБ-1 Хатуу хучилттай зам барих тусгай зөвшөөрлийн аль нэг байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.

Борооны ус зайлуулах хоолой:
• БХБЯамны 2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажлын тусгай зөвшөөрөл

• Зам тээврийн яамнаас олгосон ЗГ-1 Бүх төрлийн гүүр, гүүрэн гарам /12 у/м-ээс дээшх бүр төрлийн ус зайлуулах хиймэл байгууламжууд/ тусгай зөвшөөрлийн аль нэг байх ба тусгай зөвшөөрлийн эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ

Тендерийн хамт дараахь төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд: 3 500 000 /Гурван сая таван зуун мянган төгрөг/

Тендерийг 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцно.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,  Бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны IY байр, 10 дугаар давхар, 1011 тоот,
ахлах мэргэжилтэн Ч.Төрбат, утас: 75757805

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан