Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

13 жилийн өмнө энэ өдөр “Чингис хаан” дуурийг анх тоглож байж


 Монголын урлагийн дөрвөн мундаг эрхэм буюу Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарчийн цомнолоор Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шаравын хөгжмийг нь бичин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, Ардын зураач Ч.Гунгаасүх тайзны зураг чимэглэлийн хийсэн "Чингис хаан" дуурийг  13 жилийн өмнө  буюу 2003 оны энэ өдөр үзэгчдийн хүртээл болгож байжээ.

Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурьт бага балчир наснаас өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч Өүлэн эхийн сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсын тулгар төрийг байгуулсан тухай өгүүлдэг. Мөн суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис хааны 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг байна.

 Уг дуурийн хөгжмийн зохиолчоор ажиллласан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шарав “Чингис хааны тухай хийж, бүтээсэн хөгжмийн бүтээлүүд олон бий. Гэхдээ Чингис хааны тухай анхны дуурь нь энэ гэж бодож байна. Нүсэр ажлын ард гарсандаа баяртай байдаг. Гэхдээ дууриа эргээд харахад алдсан оносон зүйл байдаг. Бололцоо гарвал залруулна” хэмээн ярьж байсан удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан