Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр дуучин Аделийн төрсөн өдөр


Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Адель буюу Адель Лаури Блү Эдкинс өнөөдөр 28 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Тэрээр “19” хэмээх анхны цомгоороо Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн гарч ирсэн. Анхны цомог нь түүнийг алдар хүндийн оргилд хүргэж, дөрвөн ч удаа платинум болсон байдаг. Тэрээр эл цомгоороо 51 дэх удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг залуу уран бүтээлч”, “Шилдэг поп дуучин” шагнал хүртсэн билээ.

Түүний бие даасан хоёр дахь цомог “21” 2011 онд гарч, эхний цомгийн амжилтыг эвдээд зогсохгүй тухайн жилийнхээ  хөгжмийн наадмуудын бүхий л шагналыг түүсэн юм. Адель “21” цомгоороо 54 дэх удаагийн “Грэмми” наадамд “Шилдэг дуу”, “Шилдэг цомог” зэрэг зургаан шагналд нэр дэвшин, бүгдийг нь өөрийн болгосон түүхтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан