Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр намын бүлгээс сонгууль явуулах тогтолцоо “төрнө”


Л.НОМИН


Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн авсан ажлын тав хоногийн завсарлага дуусч, тэд ч дүгнэлтийг хүлээж авахаар санал нэгдсэнээ илэрхийлэв. Цэцийн дүгнэлтээр асуулт асууж, санал тусгадаггүй тул гишүүд үзэл бодлоо хэлсэн юм. УИХ-ын чуулганаар ҮХЦ-ийн 05 тоот дүгнэлтийг хүлээж авсан нь Сонгуулийн хуульд тусгасан намын жагсаалтаар 28 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох боломжгүй болж байгаа хэрэг. Сонгуулийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүслээ. УИХ-ын 76 гишүүнийг сонгохоос 48 нь тойргоос харин үлдсэнийг нь жагсаалтаар сонгохоор хуульд заасан. Гэтэл 28 хүнийг нэр дэвшүүлэх нь Сонгуулийн хуулиас байхгүй болчихоор парламент бүтэн болж чадахгүй. Тэгэхээр 28 гишүүнийг тойрогт нэр дэвшүүлэх үү, жагсаалтыг өөр байдлаар хэрхэн шийдэх вэ гэдэг шийдэл УИХ-д бий. Тиймээс Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэх нь цаг минутаар хэмжигдэж эхэллээ. Харин тогтолцоо холимог хэлбэрээр явах нь эргэлзээтэй хэвээр үлдэж байна. Тойрог жижиг байх уу, томсгосон хэлбэрт шилжүүлэх үү гэдэг парламент дахь АН, МАН-ын бүлгийн зөвшилцлөөс шууд хамаарна.
 
УИХ-ын гишүүн Р.Гончиг­дорж: ҮХЦ Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрч­сөн учир УИХ хэлэлцэх шаардлагагүйгээр буцаах ёстой.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар шийдсэн асуудлыг Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэснийг гайхаж байгаа. Нэг алхам урагшилсан байсан бол одоо хоёр алхам ухарлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Тэнэгийн ухаан хойно гэдэг шиг шийдвэр Цэц гаргачихлаа. Сонгууль тулгаж байгаад шийдвэр гаргасныг захиалгаар хийсэн байж магадгүй гэж бодож байна. Одоогийн 28 гишүүний эрх Үндсэн хуулиар түдгэлзсэн. ҮХЦ төрийг самарч, Үндсэн хуулийн хямрал руу орлоо.

УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяр: МАН ийм шийдвэр гар­гуул­сан гээд байгаагаа нотлох хэрэгтэй. Цэцийн шийдвэ­рийг хүлээж авахаас өөр арга байхгүй.
УИХ-ын гишүүн С.Одон­туяа: 2012 онд жагсаалтаар УИХ-д улс төрийн төлөвшилгүй, янз бүрийн хүмүүс орж ирсэн нь хувь тэнцүүлсэн тогтолцооны нэр хүндийг нь унагаасан. Жагсаалтыг байхгүй болгосноор залуучууд, хөгжлийн бэрхшээл­­тэй иргэд, эмэгтэйчүүд УИХ-д орж ирэх боломжийг үгүй хий­нэ. Сонгуулийн хуульд эмэг­­­тэйчүүдийн квотыг устгах сураг байгаа учир улс төрийн бүх намын эмэгтэйчүүд бид эсэргүүцэж, цаашдаа тэмцэх болно. 

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Шийдвэр нь амьдралтай зөрчилддөг учир ҮХЦ-тэй холбоотой асуудал сүүлийн нэг жил их гарлаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явмаар байна. Дэлхийн сонгодог систем холимог тогтолцоогоор сонгууль явуулахыг манай улс болохгүй гээд байгаа нь харин эмгэнэлтэй.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Нэр дэвшигчид тодрох хугацаа болчихоод байхад одоог хүртэл ямар системээр сонгуулиа явуулахаа ч шийдээгүй байна. 76 жижиг тойрог болох хувилбар руу явж байгаа гэж би сонсоод байна. Жижиг тойрог болоход юу болдгийг бид сайн мэднэ шүү дээ. 76 жижигсгэсэн тойргоор нь явна гэдэг долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал болохгүй гэх газаргүй гэсэн үзэл нийгэмд байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Сонгууль цагтаа явах нь чухал. Сонгуулийг хойшлуулж, төрийг тогтворгүй байлгах гэсэн санаархал байвал боль.   
УИХ-ын дарга З.Энхболд: Үндсэн хуулиар хүчинтэй УИХ ажиллаж байгаа. УИХ болон ҮХЦ-ийн ойлголт нэг байгаа. Хуулийн өөрчлөлтийг яаралтай хийхгүй бол намууд нэр дэвшүүлэх үйл явц мар­гааш /өнөөдөр/ эхэлж байгаа. Хамгийн чухал нь нэр дэвшүүлэхийг хойшлуулахгүй бол зохион байгуулалт хийх хугацаагүй болох нь. Зургадугаар сарын 29-нд сонгуульд явдгаараа явна. Санал авах өдрийг хэн ч өөрчлөх эрхгүй.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Мажоритараар батлагдсанаас хойш 76 томсгосон тойргоор явуулбал ард түмний талд илүү ашигтай шүү
Ер н сонгуулиа нэг том тойрогт 76 гишүүнээ явуулах н шудрага сонгууль болох болно. СЕХ манан-н захалга доор жижиг тойрогт өрөлдүүлэхнүү эсвэл?
Уг нь ардчилсан дэглэмтэй улс холимог тогтолцоогоор явбал хамгийн тохиромжтой. АН гарсан цагаасаа ард түмнийг сонгуулийн тогтолцооны тухай нэгдсэн ойлголттой болгох ёстой байсан юм. Иргэд ямар ч ойлголтгүй, сул давуу талыг мэдэхгүй учраас төөрч будилж байна. Ийм дээр нь тоглолт хийж мажоритар системээ баталлаа.
Уг нь ардчилсан дэглэмтэй улс холимог тогтолцоогоор явбал хамгийн тохиромжтой. АН гарсан цагаасаа ард түмнийг сонгуулийн тогтолцооны тухай нэгдсэн ойлголттой болгох ёстой байсан юм. Иргэд ямар ч ойлголтгүй, сул давуу талыг мэдэхгүй учраас төөрч будилж байна. Ийм дээр нь тоглолт хийж мажоритар системээ баталлаа.
Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
Жижиг тойрог нь МАНАН-гийн олгирахуудад ашигтай байна. Тийм учраас Томсгосон нэг тойргоор сонгуулиа явуулья.
Хамгийн их уншсан