Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нойрссон гүнж” Б.Жамьяндагвын найруулгаар амилна

П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” сонгодог балет энэ амралтын өдрүүдээр Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдана. Эл жүжиг Монголын тайзнаа 1990 онд анх удаа тавигдсан түүхтэй.

“Хааны охин Аврора энэ орчлонд мэндэлж, ёслол үйлдэгч Каталабют хаант улсын өнцөг булан бүрт элч илгээн, Хаант улс гүнжтэй болсны баярт хүрэлцэн ирэхийг урина. Баярт ирсэн дагинас Аврорад ховор нандин бүхнийг сайн сайхны ерөөлтэй өргөнө. Гэвч хааны ёслол үйлдэгч Каталабют баярын уур амьсгалыг эвдэн, сандран гүйсээр хааны өмнө өвдөг сөхрөн унана. Тэрээр хорон санаат шидэт дагина Карабос харх хөлөглөн ирж буй талаар хаандаа дуулгав. Карабос охинд...” жүжиг цаашаа хэрхэн өрнөхийг эрхэм уншигч та амралтын өдрүүдээр УДБЭТ-т хүрэлцэн ирж тольдоорой. Энэ удаад Ардын жүжигчин, балетмейстер Б.Жамьяндагвын найруулгаар танд хүрэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан