Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдэд зориулсан “Хөгжлийн харандаа” экспо болно

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Хүүхдийн холбоо, “Өсвөр үе” төв хамтран хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг хүүхэд залуус, эцэг, эхчүүдэд сурталчлан, таниулах зорилготой “Хөгжлийн харандаа” экспог  хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Экспод ирснээр хүүхдийн зуслан, хэлний сургалтын төв, урлагийн дугуйлан, спортын клуб, холбоод гээд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай танилцаад зогсохгүй эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт гээд хүүхэдтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой аж.
“Хөгжлийн харандаа” экспо энэ амралтын өдрүүдэд “Хүннү” худалдааны төвд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан