Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр Ялалтын баярын парадад анх удаа эмэгтэй дайчид оролцоно


Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 71 жилийн ойд зориулсан цэргийн парадад уламжлал ёсоор офицер, цэрэг түрүүч, цэргийн сургуулиудын сонсогчдын рот явахаас гадна анх удаа эмэгтэй дайчдаас бүрдсэн жагсаал явах юм байна.
Энд ОХУ-ын Батлан хамгаалах их сургууль болон армийн генерал А.В.Хрулевын  нэрэмжит Вольнийн цэргийн материал хангамжийн дээд сургуулийн сонсогч, цэргийн албан хаагч эмэгтэйчүүдийн батальон жагсч улаан талбайгаар өнгөрөх гэнэ.

Ялалтын баярын парадад нийтдээ цэргийн 10 мянга гаруй албан хаагч, 100 орчим нэгж техник, 71 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно.
Ялалтын баяраар Воробьёвын ууланд 24 метр өндөртэй хамгийн том улаан туг мандуулах бол нийслэл хотод нийтдээ 14 мянга орчим туг мандуулж 60 гаруй урлаг соёлын арга хэмжээ болох  юм байна.

0 Сэтгэгдэл
Hyataduudyg duuraij baigaa yom baih daa?
Хамгийн их уншсан