Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анжелина Жоли киногоо орхиж улс төрд орох нь


Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли кино урлагаа орхиж улс төрд орохоор бодож байгаа гэнэ. Тэрээр улс төрийн амьдралд орж өдөр тутам,  ажлын бүтэн өдрөөр ажиллах сонирхолтой гэж ярьсныг informing.ru сайт дамжуулжээ.

Америк жүжигчин бүсгүйд өөрийн гэсэн улс төрийн зөвлөх түнш улс төрч бий. Тэр бол Британийн лордын танхимын гишүүн Арманика Хелик гэдэг эмэгтэй.  Анжелина түүнтэй зөвлөлдөж байж гэмээнэ өөрийн албан ёсны бүхий л уулзалт, буяны үйл ажиллагаа зэргээ зохион байгуулдаг гэнэ. Тэр бүү хэл хувийн амьдралын талаар ч гэсэн түүнтэй зөвлөлдөж зөвлөгөө авдаг гэж хэвлэл бичжээ.
 
Анжелина Жоли 2012 онд түүнтэй танилцсанаасаа хойш дөрвөн жилийн турш нөхөрлөж сүүлийн үед нөхөр хүүхэдтэйгээ Лондонд амьдрах болсноос хойш байнга уулздаг болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан