Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дайны аймшгийн тухай Анна Франкийн өдрийн тэмдэглэл


Дайны, ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайны тухай аймшгийг бид кино, ном зохиол, түүхээс бишгүй үзэж уншиж мэддэг. Гэхдээ тэр аймшгийг биеэрээ туулж үзсэн тэр цагинй хүмүүсийн дурсамж тэмдэглэл жинхэнэ үнэнийг бидэнд хэлж өгдөг. Тэдний дотор хүүхдийн бие сэтгэлээрээ туулж, нүдээр үзсэнээ бичиж үлдээсэн нь сэтгэл сэрдхийлгэхээс яахав. Фашистуудад эзлэгдсэн Нидерландын 13 настай охин Анна Франкийн дөрийн тэмдэглэл фашизм гэдэг ямар аймшигтай зүйл болохыг улс төрийн ямар үзэл бодолгүйгээр хүүхдийн гэнэ цайлган сэтгэлээр, жинхэнэ үзэж туулснаа  өгүүлснээрээ хүн төрөлхтөнд дайны гамшгийг харуулсан баримт болж үлдсэн юм.

Еврей охин Анна Франкийн үгчилбэл “Гэрийнхээ арын нуувчинд” буюу “Хоргодох байранд” гэдэг тэмдэглэлд 1942 оны зургадугаар сарын 12-ноос 1944 оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэлх үеийг бичсэн байдаг.
Энэ тэмдэглэлийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 2009 онд бүртгэн авсан юм.

Тэмдэглэл бүтсэн түүх

Баривчлагдахаас айж гэрийнхээ арын хоргодох байранд нуугдсан Анна Франк охин хэдийгээр немц хэл мэддэг байсан ч нидерланд хэлээр бичсэн байна. Тэмдэглэлээ тэрээр өөрийн найз Киттидээ бичсэн захидал маягаар хөтөлжээ. Энд тэрээр хоргодох байранд байхад нь өдөр бүр  юу тохиолдож байгааг нэгд нэгэнгүй бичсэн байна.

1942 оны арваннэгдүгээр сарын 19-ний бичлэг:

“Немцүүд хаалга бүрийг тогшин энд еврей хүн байгаа эсэхийг асууж байна. Харанхуйд бөөн хүмүүсийг туугаад явж байхад багачууд нь уйлж байгааг харлаа. Хөл дээрээ бараг зогсч чадахгүй байгаа тэднийг цохиж, нүдэн тууж явна. Өвгөд, хөгшид, хүүхэд багачууд, жирэмсэн эмэгтэй, өвчтэй хүмүүс гээд хэн ч үлдсэнгүй бүгд л үхлийн зүг явж байна” гэжээ.

Анна Франк хамгийн эхний тэмдэглэлээ өөрийн 13 насны төрсөн өдөр 1942 оны зургадугаар сарын 12-нд бичсэн байна.

Тэрээр эхлээд тэмдэглэлдээ зөвхөн өөрийнхөө тухай бичиж байжээ. 1944 оны хавар тэр англид нүүж очсон нидерландын Оранье радиогоор Нидерландын боловсролын сайд Херрит Болкештейны хэлсэн үгийг сонссон байна.
Сайд энэ яриандаа немцийн дарлалд орсон нидерланд хүн бүрийг фашистуудынаймшигт хэргийн гэрч болох бүхийл бичиг баримтыг хадгалж байхыг уриалжээ.

Үүнээс үүдээд л Анна охин тэмдэглэл дээрээ тулгуурлаад роман бичхээр шийдсэн гэдэг.

Анна охин хамгийн сүүлийн тэмдэглэлээ тэднийг хоргодох байрнаас нь баривчлахаас гурав хоногийн өмнө 1944 оны наймдугаар сарын 1-нд бичсэн байдаг. Анна  охин Берген-Белзений бөөнөөр хорих лагерьт өвчний улмаас нас барсан билээ.

Тэмдэглэлийн дэвтэр дайны дараа

Аннагийн тэмдэглэлийг Освецимын хорих лагерьт байгаад амьд үлдсэн эцэг Отто Франкад нь шилжүүлэн өгсөн байна. 1947 он хүртэл үүнийг хэвлэсэнгүй нууц байлгаж байгаад немц хэл дээр хэсэгчлэн орчуулж Швейцарьт ээж рүү нь илгээсэн байна. Ингэж 1947 онд анх удаа олны хүртээл болжээ.

1942 оны зургадугаар сарын 20.

1940 оны тавдугаар сард хүнд үе эхэлж Германчууд довтлон манй орныг эзэлж  еврейчүүдийг устгаж эхэллээ. Бидний эрхийг хязгаарлаж еврейн таних тэмдэг шар од зүүх, дугуйгаа хураалган, трамбай, автобусаар зорчихыг хориглов. Хувийн машинаараа явахыг ч  хориглолоо. Дэлгүүрт зөвхөн гурваас таван цгаийн хооронд орох, зөвхөн еврейчүүдэд зориулсан үсчний газар орох эрхтэй. Оройн  найман цагаас өглөөний зургаа хүртэл гудамжинд гарах хориотой. Театр, кино, олон нийтийн газар, усан сан, спорт зааланд очих, олон нийтийн газарт спорт биеийн тамираар хичээллэх ч бас хориотой. Оройн цагаар гадаа цэцэрлэгт сууж болохгүй. Христиан айлд зочлох бас хориотой. Зөвхөн еврейн сургуульд л сурч болно. Өөр юу юуг яаж хориглохыг хүлээж л байна. 1941 оны зун эмээ минь өвдөж мэс засалд орох гэж байсан ч немцүүд Голландыг эзэлснээр чадсангүй 1942 оны нэгдүгээр сард нас барлаа.
 

1942 оны аравдугаар сарын 9.Баасан гараг

Сайн байна уу, Китти минь

Өнөөдөр эмгэнэлтэй мэдээ сонслоо. Манай еврей танилынхыг минь бүгдийг баривчилжээ. Гестапод тэдэнтэй хүмүүнлэг бусаар хандаж  вагонд мал шиг тууж оруулан Дренте дэх Вестерборкийн  еврейн лагерь луу авч явсаныг тэндээс зугтаж гарсан хүнээс сонслоо.
Тэр аймшигтай зүйл ярилаа. Ганцхан крантнаас өдөрт нэг цаг л гардаг усаар хэдэн мянган хүн нүүр гараа угааж, ганцхан жорлонд бие засдаг гэнэ. Хоригдлуудад хоол хүнс, ус унд бараг өгдөггүй гэнэ.  Эрэгтэй эмэгтэйчүүд шалан дээр бөөнөөрөө унтаж хүүхэд эмэгтэйчүүдийг шалдалж үздэг гэнэ. Тэндээс оргох ямра ч боломжгүй, нэг нэгнээ еврейн тэмдэг, үсийг нь хуссан толгойгоор нь ялгадаг гэнэ.
Голландын еврейчүүд ийм байдлаар ихэнх нь үхэх нь л дээ.Бас английн радио хүмүүсийг хамгийн хурдан үхүүлдэг хийн камерын тухай ярих юм. Би бүр шокод орчихлоо.
Саявтар Мипийн  байшин руу хөл муутай нэг еврей хөгшин ирсэн гэнэ. Мип түүнийг гэрээдээ оруулсангүй. Немцүүд хэн нэгэнд ингэж тусалсныг мэдвэл хатуу шийтгэнэ шүү дээ.

Найзыг нь Герман руу ачсанаас болоод Беп ойрд их гунигтай байна. Тэр бас байшин дээр нь бөмбөг унах вий гэж айгаад байгаа юм. Бөмбөг хэпдэн сая кг байдаг гэж хүмүүс ярих юм. Бас “сая тонн хэрэггүй ээ, нэг бөмбөг байхад л бүрнэ хангалттай” гэсэн яриа ч гарсан байна. залуучуудыг тээсэн галт тэрэг өдөр бүр л Герман руу явж байгаа дуулдана. Галт тэрэг зогсвол зугтаах боломж байдаг, тэгээд найдвартай газар нуугддаг гэж ярьж байна.

Миний аймшигтай тайлан дуусаагүй ээ. “Барьцаанд авах” гэж юу байдгийг чи мэдэх үү. Энэ чинь одоо залхаан цээрлүүлэх шинэ арга болсон гэнэ. Ямар ч буруугүй, юунд ч сэжиглэгдээгүй хүнийг ямар нэгэн халдлагын төлөө барьж  шоронд суулгана.  Буруутан олдохгүй бол гестапо барьцаны таван хүнийг буудна. Үүнийгээ тэд “зайлшгүй арга хэмжээ” гэдэг гэнэ.

Немцүүд уг нь гайхамшигтай ард түмэнсэн. Манай элхийд немцүүд, еврейчүүддийн хооронд ямар ч дайсагнал өс хонзон байхгүй л юмсан.

Анна гэжээ.

4 Сэтгэгдэл
Ene nom nadad mash ih taalagdaj bna. Bi omnod zuuni nom, zohiold ih durtai. Zuzaan baihiin bol bvr shamdan unshina shuu dee. Zaawal ene zohioliig olj unshinaa❤
Дайны үед гэхэд найз китидээ бичсэн байна. Би тэр охиний орд байсан бол айх байсан
Bi 12 nastai gehdee odoo nz nuhudduu ene nomoig unshuulval ulger jishee avah bh yagaad ene nomiig sonirhood bgaa ve geheer bi 1iim tuuhen nomond dyrtai zuzaan bh tusamaa bur sonirhol tatdag ireeduid min heregtei shuu dee 1udur bi bas 1l iim tuuh bichihdee l bichindee
Харин тийм
ene ohinii tuhai nom ih orovdoltoi nom bdag huuhduuddee avch ogood unshuulahad zugeer
Хамгийн их уншсан