Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ

Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах анхны томоохон төсөл бодит ажил боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэлхийн банк болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд "М-Си-Эс Кока-Кола" ХХК-ийн цэвэрлэсэн хаягдал усыг "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд ашиглахаар боллоо. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны 2030 Усны нөөцийн бүлгийн судалгаан дээр үндэслэж "М-Си-Эс Кока-Кола" ХХК-ийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжжээ.

Хоёр байгууламжийн хооронд 2.5 км урт шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулсан. Жилд 120,000 м³ гүний усыг хэмнэнэ. "Амгалан дулааны станц"-ын технологийн усны хэрэглээний 40 хувийг энэхүү дахин ашигласан усаар хангах аж.

Төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр 2020–2024 оны хооронд нарийвчилсан судалгаа хийж, техникийн болон байгаль орчны бүрэн боломжтойг баталгаажуулсан байна.

Эх сурвалж: БОУАӨЯ

1 Сэтгэгдэл
Уурхайчдын цалинг нэм!
Хамгийн их уншсан