Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн шилдэг бүтээл маргааш шалгарна


Монголбанкны нэрэмжит 2016 оны “Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах” уралдааны эцсийн шатны шалгаруулалт маргааш болно. Тус арга хэмжээнд эдийн засгийн оюутнуудаас гадна энэ удаад судлаачдыг хамруулж байгаагаарааонцлогтой бөгөөд нийт зуу гаруй оюутан, судлаачдын 79 бүтээл ирсэн байна. Судлаачдын ангилалд 19 бүтээл ирсэн бол оюутнууд 60 бүтээлийг ирүүлжээ.Эдгээр бүтээлүүдээс судлаачдын ангилалд долоо, оюутны ангилалд зургаанбүтээл тус тус эцсийн шалгаруулалтанд тэнцсэн байна.

Уламжлал болсон энэхүү арга хэмжээ олон нийтэд нээлттэй бөгөөд үзэж, сонирхох хүсэлтэй иргэд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагаас Монголбанкны Б байрны 5 давхарын хурлын зааланд хүрэлцэн ирж үзэх боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан