Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын хөгжмийн наадмыг нээж морин хуур эгшиглэжээ

Морин хуурын чуулгын хамт олон БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Дэлхийн хөгжмийн экспо-Азийн шилдэг хөгжим” олон улсын урлагийн их наадамд амжилттай оролцоод  иржээ. Уг олон улсын наадамд Азийн хөгжмийн шилдэг арван хамтлаг, чуулгууд урилгаар оролцсон бөгөөд Морин хуурын чуулгын тоглолт тус наадмын нээлтийн салхийг нь хагалсан байна.

Тоглолтын хөтөлбөрт тусгагдсан Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд, ардын уламжлалт ая аялгуу, уртын болон богино дуунуудыг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлагаар амжилттай тоглосон нь тус наадмын зохион байгуулагчид болон үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан