Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

EgyptAir компанийн Airbus А320 онгоц радараас алга боллоо


EgyptAir компанийн Airbus А320 онгоц Францын нийслэл Парисаас  египетийн Каир хотыг зорин нисч яваад радарт харагдахаа больсон байна. Агаарын тээврийн “EgyptAir” компанийн эх сурвалж парисаас ниссэн MS804 чиглэлийн нисэх онгоц  радарт үзэгдэхээ болилоо” гэж агаарын тээврийн компанийн твиттерт бичжээ.

Онгоцонд 59 зорчигч, багийн 10 гишүүн явсан байна. Агаарын тээврийн компани эхлээд онгоц Египетийн агаарын орон зайд орж ирэхийнхээ өмнөхөн, ердөө 80 миль үлдээд байхад алга болсон гэжээ. Гэхдээ сүүлийн мэдээгээр бол онгоц Египетийн агаарын хилд нэгэнт орчихсон байсан гэнэ. Онгоцтой Улаанбаатарын цагаар өглөөний 7,35 цагт холбоо тасрах үед 11,2 мянган метрийн өндөртэй нисч явжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан