Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд нэгнийхээ хурууг тайрсан якузагийн гишүүдийг саатууллаа


Японы Тояма аймагт өөрийн хамтрагчдын нэг байсан хүндээ халдсан хэрэгт сэжиглэж Якузагийн гэмт хэргийн бүлэглэлийн дөрвөн  гишүүнийг  баривчилсан байна.
Дээрэмчид “Хама-гуми” бүлэглэлийнхээ гишүүн байсан 69 настай Одакэ Косин гэгчийг өөрсдөөсөө урваж “Кобэ Ямагути-гуми” бүлэглэлд орсон хэмээн сэжиглэн машинд хүчээр суулган авч явж гарын хурууг нь тайрсан байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Япондоо гэмт хэргийн томоохон бүлэглэлийн тоонд ордог “Ямагути-гуми” нь өнгөрсөн оны наймдугаар сараас задарч зарим гишүүд нь өөр бүлэгт орсноос энэ бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарч эхэлсэн тухай мэдээлэл тараад байгаа юм.
Цагдаагийнхан бүлэглэлүүдийн хооронд бүр ширүүн тэмцэл өрнөж дайн, мөргөлдөөнд тулах вий хэмээн сэрэмжилж хууль сахиулагчдын хүчийг нэмэгдүүлж байгаа ч японы аймгуудад бүлэглэлүүд гишүүд элсүүлэн хүчээ зузаатгаж энд тэнд мөргөлдсөөр байгаа мэдээлэл байна. Энэ оны эхнээс гэхэд л японы 47 аймгийн 20-д нь ийм зөрчил мөргөлдөөн гарсан 49 тохиолдол бүртгэгджээ.
Хамгийн сүүлд японы ийм бүлэглэл 1985 онд задрах үеэр 300 гаруй удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байсныг цагдаагийнхан тэмдэглэж байна.
Өнөөдрийн байдлаар японд нийтдээ 70 мянга гаруй хүнийг нэгтгэсэн гэмт якуза нарын 20 орчим бүлэглэл нууцаар ажилладаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан