Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ:Тавантолгойн метан хийг анхаарлын гадна орхиж болохгүй

Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаатай цаг үеийн асуудлаар санал солилцов.

“Эрдэнэс Тавантолгой” компани болоод Тавантолгойн асуудлыг хөндсөн тэд “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани ашигтай ажиллах, бие даасан бизнесийн үйл ажиллагаатай байх, улмаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг сэдвийг түлхүү хөндсөн юм. Энэ талаар нь С.Эрдэнээс зарим зүйлийг тодруулав.      

 

-“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл хамгийн сүүлд Австралийн “Макмахон лимитед” компани Монголоос гарч, оронд нь Зүүн цанхийн оператор компаниар БНХАУ-ын “TT JV CO” компани ажиллахыг эсэргүүцэж байсан. Компанийн ажилчид суулт зарлаж, эцэстээ нийгэмд маш том цочроо өгсөн үйлдлийг та гаргасан. Энэ асуудлаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Асуудал яаж шийдэгдсэн вэ?

-Энэ талаар маш товчхон яръя гэж бодож байна. Анх “Макмахон лимитед” компани нь менежмент хийх, ажилчдыг сургах, олон улсын зах зээлд гарахад нь зуучлах гэж “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ хийсэн байдаг. Өнгөрсөн хойно нь болсон үйл явдалтай нь харьцуулаад байхад олон улсын бизнесийн байгууллагын томоохон луйвар явагдсан гэж харж байгаа.

Учир нь, “Макмахон лимитед” нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас мөнгө гарна, тэр мөнгөөр нь техник худалдаж авна, гаргаж байгаа зардлаа бүгдийг нь Тавантолгойгоос гаргуулна л гэсэн арга барилтай ажилласан байдаг. “Макмахон лимитед” манай хөрөнгөөр техник худалдаж авсан, дараа нь зардлаа нэмэгдүүлж эхэлсэн. Тэр компанийн зарцуулсан зардал бүр манай компанид харин алдагдал болж нэмэгдэж байсан. Тэр битгий хэл  “Макмахон лимитед” ёмкость угааж байгаа юм гээд таван тонн түлшийг “асга” гээд асгуулж байсан олон удаагийн баримт бий.

Асар өндөр үнэтэй сэлбэг шахдаг, алдагдлыг нь “Эрдэнэс Тавантолгой” л хариуцдаг байлаа. Сүүлдээ дийлдэхээ болиод “Эрдэнэс Тавантолгой” санхүүгийн эрсдэлд орсон шүү дээ. Ерөөсөө л сул дорой, мэдлэггүй, чадваргүй, тогтворгүй удирдлагатай компанийг л гартаа аваад эхэлсэн. Сүүлд нь, бидний хөрөнгөөр авсан техникүүдээ “Макмахон” компани өөрөө өмчилж байгаа юм л даа. Зөвхөн техник нь 80 гаруй тэрбум төгрөг шүү дээ.

-Техник нь өөрийнх нь охин компанид шилжчихсэн байх аа?

-Тэгсэн. Я.Батсуурь захирлын үед “Макмахон”-аас техник, хэрэгслийг нь худалдаж авах талаар яригдаж байсан. Гэтэл тэд маргааш нь техникээ 60 гаруй сая ам.доллараар өөрийн охин компанийн охин компани болох “TT JV CO” компанид зарчихаж байгаа юм. “Макмахон” өмнө нь менежмент талдаа ажиллаж байсан бол “TT JV CO”  хөрөнгө оруулагч гээд ороод ирсэн. Энэ үед “Эрдэнэс Тавантолгой” гар мухар, техникгүй болчихсон, ажилчдаа хоосон тэжээх болчихоод байсан. Энэ нь Б.Батбилэг захирлын үе. Харин энэ баг зүгээр л ажилчдаа “TT JV CO” компани руу шилжүүлчихье гэсэн хувилбар гаргаад ирсэн. Харин биднийг шилжүүлнэ гэхээр нь эсэргүүцсэн. Учир нь, биднийг ямар ч сонголтгүйгээр “зарчихсан”. Бөөнөөр нь халчихвал, нийгмийн асуудал болж хүмүүсийн анхаарал татна гэж бодсон байх. Харин бид булхайг нь илчилсэн. Одоо ямар ч байсан гэрээний хугацаа дуустал “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийн ажилчид хэвээр байна. Ажилчдын хувьд хохиролтой зүйл бий. Ялангуяа, компани их хохирч байгаа. Олж авсан нүүрсний 32 хувийг “Чалко”-гийн өрөнд, бусдыг нь бизнесийн ашиг хийж авах гэж байна. Дарга нар нүүрсийг л төлж байвал, ашиг өөрсдийнх нь асуудал гэж бодоод байх шиг байна. Энэ бол залхуу бас алдаатай бодлого.

-Нүүрснээс өөр баялаг бас Тавантолгойд бий л дээ. Жишээ нь, метан хий. Үүнийг Тавантолгой ашиглах байсан ч бас л чадахгүй болчихлоо гэж байсан. Энэ ямар учиртай вэ?

-Эхлээд нэг зүйл хэлье. Надад, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болоод УИХ-ын дарга З.Энхболдод талархалтай ханддаг нэг зүйл бий. Энэ нь үндэсний аюулгүй байдал, эрх ашигтай холбоотойгоор Тавантолгойн гэрээг зогсоосон нухацтай шийдвэр байлаа.

Тухайлбал, Тавантолгойг ашиглах М.Энхсайханы гэрээн дээр нүүрс болон түүнийг дагалдах баялгийг 30, 30 жилээр эзэмшинэ гэж байсан. Гэтэл Тавантолгойд метан хийн орд байгаа юм. Бидний тооцоолсноор 51 тэрбум м.куб нөөц байгаа гэсэн үг. Дор хаяж, 40, 50 жилийн эрчим хүчний эх үүсвэр. Энэ талаас нь харах юм бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал харагдана. Гэтэл энэ их өгөгдлийг манай компаниас булаагаад авчихсан.

Жишээ нь, “Эрдэнэс Монгол” компанийн Удирдах зөвлөлд байдаг, Засгийн газартай холбоотой хүмүүс хувийн компани, хувийн хөрөнгө оруулагчдаар дэмжүүлээд тусдаа “Метан хий” гэсэн компани байгуулж байна. Энэ нь Тавантолгой санхүү, эдийн засгийн хувьд тогтвортой байх бодит боломжийг зориуд бууруулах гэсэн санаатай бодлого гэж би харж байгаа. Мөнгө олдог сувгуудыг нь хаагаад эхэлсэн. Бүр цаанаасаа Тавантолгойг идэх гэсэн санаа байгаа.

“Энержи Ресурс” гэж яриад байгаа Ухаа худагийн нүүрсний хөрөнгө оруулагч байсан Батж.Батбаяр нар метан хий руу орчихсон давхиж яваа байхгүй юу.

-Метан хийг чинь цорго гаргаад хэрэглээд байхгүй. Маш том бүтээн байгуулалт өрнөх ёстой.

-Улаанбаатарын захад авчраад хүн бүр хэрэглэнэ гэж байхгүй. Мэдээж, асар том бизнес болно. Ийм том бизнесийн цаана, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн бизнес эрх ашиг гээд олон юм байгаа. Гэвч, энэ бүхнийг бусниулаад хаячихаж байна. Тулгуур салбаруудыг хөгжүүлэх үүрэгтэй шүү дээ. Зөвхөн нүүрсэн дээр л нухалдаад байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
С.Эрдэнэ шал худлаа ёстой халхын голын худлаа баатар. Энэ хүн шатснаар эмчилнээд 300 сая төгрөгний зарлага гаргасан өөрөө оффист суудаг болсон харин тойрон хүрээлэгч нар нь албан тушаал ахисан. Компаний ашиг буурсан.
Хамгийн их уншсан