Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарынхан амралтын өдрөө мэдээлэл авч, алжаал тайлж өнгөрүүлэв

Сүхбаатар дүүргийнхэн өчигдөр иргэдээ баярлуулав. Бээжингийн гудамжны баруун уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд уулзвар хүртэлх Бага тойруугийн замыг иргэдээ баярлуулахаар нэг өдөр хаав.

 Дүүргийн зүгээс төрийн үзүүлдэг бүхий үйлчилгээг энд төвлөрүүлж, мөн их дээд сургуулиуд элсэлтийнхээ журам, тэтгэлгийн талаар мэдээлэл түгээж, өөрсдийгөө сурталчлаад зогсохгүй, хүнс, хоол үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байв. Гурван талд зассан тайзан дээр Дуурь бүжгийн эрдмийн театрынхан, Хөгжим бүжгийн коллеж,Үндэсний дуу бүжгийн чуулгынхан болоод дүүргийн ЕБС-ийн авьяаслаг сурагчид өөр өөрсдийн шилдэг тоглолтыг сонирхуулж байв.  Тус дүүрэг нь аж ахуйн нэгжүүд болоод боловсролын байгууллагууд төвлөрсөн бүс. Тиймээс Их дээд сургуулиуд маш идэвхтэй өдөрлөгт оролцож байгаа харагдав. СУИС-ийнхан зураг зурж, хийж бүтээж сурсан зүйлсээ дэлгэсэн бол АУҮИС-ийнхан даралт үзэж байгаа харагдав. Мөн Цагдаагийнхан, Онцгойгийн албан хаагчид ч энд багаж хэрэгслээ дэлгэн сонирхуулж байв.

Иргэдийн баяр өдөрлөгийн үеэр Дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал ха­риуц­сан орлогч Л.Амарзаяатай уул­заж, тус үйл ажиллагааны талаар тодруулсан юм.
Л.Амарзаяа “Өдөрлөг тун сай­хан болж байна. Дүүрэг дээр төрийн үйлчилгээ үзүүлдэг бүхий л байгууллагууд маань иргэдийн сонирхсон асуултанд хариулж байна. Мөн манай дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийнхан, үйлдвэр үйлчилгээнийхэн,бизнес эрхлэгчид, боловсролын байгууллагууд маань үйл ажиллагаагаа танилцуулж, сонирхолтой хөтөлбөрүүд санал болгож байгаа юм. Энэ нь нэг талаас иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, нөгөө талдаа иргэдийнхээ амралтын өдрийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ. Урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом гээд бүх талын үйл ажиллагаа төвлөрсөн.
Сүхбаатар дүүрэг маань бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоогоор нийслэлдээ тэргүүлдэг. Гэсэн ч томоохон үйлдвэрүүд манай нутаг дэвсгэр дээр байхгүй. Бид үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгчдийн болоод ажлын байрыг нэмэгдүүлэх үндсэн бодлого барьж ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн Засаг даргын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд маш олон ажил зохион байгууллаа. Дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэлтэс, Засаг даргын Тамгын газар гээд бүхий л нөөц бололцоогоор бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллаж байна. Энэ хэрээр сүүлийн жилүүдэд жилдээ 1-2 мянган ажлын байр шинээр нэмэгдэж байгаа юм. Зээл тусламж гээд төрөөс үзүүлж байгаа бүхий үйлчилгээнд манай иргэд болоод бизнесийнхэн маш идэвхтэй хамрагддаг болсон” гэв.

Сүхбаатар дүүргийн хувьд өнгөрсөн жилүүдэд олон сургуулийн барилга шинээр ашиглалтанд орж, хүүхдүүд тохилог, тухтай орчинд хичээллэх нөхцөл бололцоогоор хангагдсан юм. Дүүргийн Боловс­ролын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхбат энэ тухайд “ 11 дүгээр сургуулийн шинэ байр хамгийн сүүлд ашиглалтанд орлоо. Ер нь, 2013 оноос хойш 6 сургуулийн барилга шинээр ашиглалтанд орсон. Нэг, хоёрдугаар сургуулийн өргөтгөл, 58 дугаар сургуулийн бага сургуулийн өргөтгөлийг ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн жил төрийн өмчийн сургуулиудийн маань суудлын тоо 2780-аар нэмэгдлээ. Ер нь, хамран сургах тойргийн хүүхдүүдийн сургуульд хамрагдалт 100 хувь байна. Сургуулиуд маань 2 ээлжээр хичээллэдэг. Хамгийн алслагдмал оршиж байгаа сургууль нь Бэлхэд байрлалтай 71. Гэр хороолол өдрөөс өдөрт тэлж, хүн амын тоо нэмэгдэж буйгаас тус сургуульд суралцагчдын тоо ч нэмэгдсэн. 71 дүгээр сургуульд өнгөрсөн жилийг бодвол 200 гаруй хүүхэд шинээр оржээ. Тиймээс нэг хоёрдугаар ангийн хувьд гурван ээлжээр хичээллэх байдал үүссэн.
Нийслэл болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль цэцэрлэг нэг биш бий. Цэцэрлэггүй хороодынхоо байдлыг шийдэхийн тулд тус бүр 100 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалтыг дүүрэг өөрийн төсвөөр шийдвэрлэсэн. Цаашдаа бага сургууль цэцэрлэгийн 9 цогцолбор барихаар төлөвлөөд байна. Өнөөдөр 12 дугаар хорооноос бусад хороо бүгд цэцэрлэгтэй болсон.  2012 оноос хойш сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 27 орчим хувиар нэмэгдсэн. Энэ намар ашиглалтанд орохоор 11 дүгээр хороололд 135 дугаар цэцэрлэгийн шавыг тавиад байгаа” гэсэн юм.

Дүүргийн Засаг даргын орлогчийн хэлснээр ажилгүйдлийг бууруулах нь аль ч төрийн байгууллагын өмнө тавигдах зорилго юм. Сүхбаатар дүүргийн хувьд ажилгүйдлийг бууруулахын тулд хэрхэн ажиллаж буй лавлан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга М.Ганзоригтой уулзсан юм.
Тэрээр, “Ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд өөртөө ажлын байр буй болгон ажиллаж байгаа өрхийн үйлдвэрлэгчид болоод жижиг дунд бизнес эрхлэгчдээ бид байнга дэмжиж, төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэгийг жигд хүргэхээр ажиллаж байна. Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань гэрээр үйлдвэрлэл эрхэлж байгаа бол 3 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, 54 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоод байна. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэж бий. 2012 оноос хойш хэрэгжсэн хөтөлбөрийн дүнд 27 сая төгрөгийн 3 төслийг дэмжсэн. Өнөөдөр маш амжилттай ажиллаж байна. Энэ оны дөрөвдүгээр сард  тус хөтөлбөрийн шалгаруулалтанд 2 төсөл тэнцсэн. Санхүүжилт нь удахгүй ороод үйл ажиллагаа нь жигдрээд эхлэх байх.
Ажилгүй иргэдийг цагийн ажлаар хангах нийтийг хамарсан хөтөлбөр гэж бий. Байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх зэргээр ажиллахад өдрийн 22 мянган төгрөгийн хөлс авдаг. Энэ хүрээнд “Сүхбаатар Дэвшил” компани, дүүргийн ЗДТГ-тайгаа  хамтраад нэг гудмын айл бүрийг хогийн савтай болгох төсөл хэрэгжүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, айл бүр хашаан дотроо байгаа хогийн саванд хогоо хийхээр хог тээвэрлэх машин ирээд гадаа нь сигналдаад байлгүй шууд хашаанаас нь татаж онгойлгоод хог ачих боломжтой. Туршилтын журмаар хийгдэж байгаа ажил маань нэлээн үр бүтээлтэй болно гэж итгэж байна.
Тэтгэвэрт гарсан иргэд маань орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг.

Тиймээс ахмад настны хөтөлбөр хэрэгжүүлж, насаараа хөдөлмөрлөсөн мэргэжил мэргэшлээрээ залуучуудад сургалт явуулдаг. 56 цагийн хичээлийн дараа 240 мянган төгрөгийг урамшуулал болгон авдаг. Ахмадууд маань манай хэлтэст хандан төслөө ирүүлж 98 нь шалгарч, эхнээсээ сургалтаа эхлээд буй. Манай Хөдөлмөрийн хэлтэс бол нэг талаасаа хөтөлбөр, нөгөө талаасаа нийтлэг үйлчилгээ зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн баяр өдөрлөгт хэлтсийнхэн бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, хүмүүсээ ажилд зуучилж, ажилгүйг нь бүртгэж байна. Мөн нэг аж ахуйн нэгж сул чөлөөтэй ажлын байрны захиалгаа ирүүллээ.

Дөрөвдүгээр сарын байдлаар 550 орчим ажилгүй иргэн манай хэлтэст бүртгүүлсэн байгаа юм. Захиалга өгсөн ажлын байр 700-гаад байна. Энэ жилийн хувьд харьцангуй  цөөхөн ч иргэд маань Хөдөлмөрийн хэлтэсдээ хандаж, ажлын байранд зуучлуулах боломжтой. Томоохон худалдааны төв, гэр хороолол зэрэг олон хүн цугладаг, хөдөлгөөн ихтэй газрууддаа бид хөдөлгөөнт бирж ажиллуулж байна.  Хөдөлмөрийн хэлтэсдээ хандахгүй, хандах тухай мэдээлэлгүй иргэдээ идэвхжүүлэхийн тулд ийм ажил зохион байгуулсан юм” хэмээн ярьсан юм. Гол нь иргэд маань төрөөс үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээллийг дүүргийн ЗДТГ-аас авах боломжтой учраас хандаж байх нь чухал гэдгийг мэдрэх юм. Дүүргийн иргэдийн баяраар иргэд маань ийн үр бүтээлтэй нэг өдрийг өнгөрүүлэв.

0 Сэтгэгдэл
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951
МАНАЙ ҮЕИЙН ХУЛГАЙЧ БИШ, МӨНГӨГҮЙ, ТОЙРОГГҮЙ, ШУДАРГА, НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГЭЭД ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЦАГААН ЗАЛУУС БИДЭНТЭЙ ЯАРАЛТАЙ НЭГДЭНЭ ҮҮ... МОНГОЛЫГ ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО ХАРИЛЦАХ УТАС:99839951
Хамгийн их уншсан