Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо

Польшийн Варшавын Их сургуулийн Ази, Африкийн факультетээс хоёр жил тутам зохион байгуулдаг Олон Улсын Монгол судлалын "Монгол улс ба Монголчууд: өнгөрсөн ба өнөө үе" тавдугаар их хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна.Хурлыг Варшавын Их сургуулийн Ази, Африкийн соёлын салбар, Польш дахь Монгол Улсын ЭСЯ, МУИС хамтран зохион байгуулж буй бөгөөд хуралд Франц, Австри, Унгар, ХБНГУ, Их Британи, Монгол улс, БНХАУ, БНЧУ, Брюселл, Эстон зэрэг 10 гаруй улсын 70 орчим Монгол судлаачид оролцож буй.Тус Монгол судлалын хурлын үндсэн илтгэлийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, эрдэм шинжилгээний ажилтан Г.Уранбаяр нар биечлэн, доктор М.Нямбат цахимаар оролцож илтгэл (2025.12.08) хэлэлцүүлэв.Академич С.Чулуун Польш улсын Краков хотын Ур чадварын болон ШУА-ийн архивд хадгалагдаж буй XVII зууны тод үсгийн ховор захидлуудын тухай өмнө нь судалгааны эргэлтэд ороогүй Галдан бошигт хааны Оросын хаанд бичсэн захидлуудыг судалгааны эргэлтэд оруулж танилцуулахын зэрэгцээ Оросын архивын баримтуудтай харьцуулсан судалгаагаа анх удаагаа танилцууллаа.Мөн тус музейн судлаач Г.Уранбаяр Монголын эзэнт гүрний үеийн Монгол хатдын нэр төр, эрхэмсэг оршихуйн тухай илтгэлийг хэлэлцүүлэв.Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун Польш дахь Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Оюундарийн хамт Польшийн Түүхийн музейн удирдлагатай уулзаж Чингис хаан үзэсгэлэнг 2027 онд Варшав хотод гаргах асуудлыг ярилцаж Ази, Африкийн музейн захирлуудтай албан уулзалт хийлээ гэж "Чингис хаан" Үндэсний музейгээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан