Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн байгуулалтын байнгын хороо, СЕХ-ноос өгсөн зөвлөмжийн дагуу НИТХ-ын сонгуульд эвслийг оролцуулахаар болов


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 05-р сарын 17-ны өдрийн хурлаар гаргаж, нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэсэн билээ. Мөн бие даан нэрээ дэвшүүлэгч 19 нэр дэвшигчийн материалыг хянан, шалгаж хуулийн хүрээнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан.
 
Нийслэлийн сонгуулийн хорооны гаргасан дээрх шийдвэрт 05 сарын 19-ний өдөр Эх орончдын нэгдсэн эвсэл болон Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Сонгуулийн тухай хуулиар улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарлах ёсгүй тул шийдвэрээ эргэн харж эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдлийг ирүүлсэн. Энэ талаар нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.
 
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд шийдвэрлэлээ. Орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэж орох эрхтэй эсэх, эвслээс нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж болох эсэх нь тодорхойгүй байгаа тул тайлбар, тодруулга авахаар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхэд албан бичиг явуулж, УИХ-ын Тамгын газрын архив дахь Сонгуулийн тухай хууль хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцсан.
 
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 8/3527, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.

 Үүнд:

Эвсэл
 

Материал ирүүлсэн

Бүртгэгдсэн

Татгалзсан

1

Эх орончдын нэгдсэн эвсэл    

5

4

1

С.Рэнчинпагма
/нэр дэвшүүлсэн тогтоолд нэр байхгүй/

2

Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл

32

27

5

Хуульд заасан насанд хүрээгүй 1 /Т.Нямбат/,
Баримт бичгийн бүрдэл дутуу 2 /Ш.Цэцгээ, Б.Санжаажав/
Баримт бичиг ирүүлээгүй 2 /М.Төрбаяр, О.Базарваань/

 

Дүн

37

31

6

 

 

Бие даан нэр дэвшигчдийн талаар:
 
НИТХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтэд дахин магадлан шалгах ажлыг хийж гүйцэтгэв.
 
Энэхүү ажлыг Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хангах, Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд тулгуурлан Сонгуулийн тухай хуулийн 129.3-т заасны дагуу буюу “...заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэх хуулийн заалтыг баримтлан нягтлан үзсэн болно. 
 
Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501 –ээс доошгүй байгаа Ундрахбилэгийн Даваажав /БЗД-10-р тойрог/, Өөлдийн Мөнхбат /БЗД-9-р тойрог/,  Солооны Энхбаяр /ЧД 42-р тойрог/, Адилбишийн Туяабаатар /НД 45-р тойрог/ нарыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэв.
 
Харин бусад нэр дэвшигчдийн хувьд хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэх үндэслэлгүй байна. Тухайлбал:
 
1. Бие даан нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгахад: 
 Б.Нарангаваа нь Сонгуулийн тухай хуулийн 157.3-т заасан баримт бичгийн бүрдэл дутуугаас гадна нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг огт ирүүлээгүй байх тул хуульд заасны дагуу бүртгэх боломжгүй болсон.
 
2. Дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг шалгасан дүгнэлтийг дахин магадлан шалгахад 14 бие даагч хуулийн шаардлага хангахгүй байх тул бүртгэх боломжгүй байна.
             
Дүн мэдээг хавсаргав. Үүнд:
 
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙН ИРҮҮЛСЭН БАРИМТ БИЧГИЙГ
НЯГТЛАН ШАЛГАСАН ДҮН


 
 

Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр

Нэр дэвшсэн тойрог

Нийт цуглуулсан гарын үсэг

Үүнээс гаргасан зөрчил


Тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан



1

Бүмүү Амарсайхан

13 БЗД

606

51

 

2

Ганбаатар
Батбаатар

13 БЗД

531

201

 

3

Зуунай
Жамъяандорж

9   БЗД

531

102

 

4

Наранбадрах
Энхболд

13 БЗД

824

1

 

5

Ундрахбилэг
Даваажав

10 БЗД

681

45

 

6

Өөлд Мөнхбат

9   БЗД

675

109

 

7

Даваа Басандорж

14 БЗД

531

56

 

8

Энхтөр Зоригт

25 СБД

578

132

 

9

Ишжамц
Баярсайхан

28 СБД

522

58

 

10

Март
Даваадулам

41    ЧД

651

126

 

11

Пилмаа
Ганзориг

39    ЧД

531

27

 

12

Солоон
Энхбаяр

42    ЧД

712

143

 

13

Совд Мөнхбат

33  ХУД

543

23

 

14

Бямбажав
Билгүүн

31  ХУД

604

37

 

15

Адилбиш
Туяабаатар

45    НД

671

10


16

Пүрэвсүрэн
Зориг

22  СХД

692

361

 

17

Сайнжаргал
Чинзориг

23  СХД

700

408

 

18

Лодой Алтансүх

44  БХД

643

8

 




 
 

Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр

Нийт зөрчилтэй

Нийт зөрчилгүй дүн

 

Гарын үсэг хуурамчаар үйлдсэн

Сонгуулийн эрхгүй этгээд гарын үсэг зурсан

Мэдээлэл дутуу



Эцэг /эхийн/ болон өөрийн нэр дутуу эсхүл буруу

Регистрийн нэр дутуу, эсвэл буруу

Хөдөлгөөнт болон суурин утас дутуу, эсвэл буруу

1

Бүмүү Амарсайхан

3

0

5

86

4

149

457

2

Ганбаатар
Батбаатар

0

0

0

75

7

283

248

3

Зуунай
Жамъяандорж

4

4

113

27

106

356

175

4

Наранбадрах
Энхболд

0

0

544

34

284

863

182

5

Ундрахбилэг
Даваажав

22

1

82

34

2

141

540

6

Өөлд Мөнхбат

19

0

168

63

43

170

505

7

Даваа Басандорж

68

1

42

137

69

373

158

8

Энхтөр Зоригт

4

4

299

14

48

501

77

9

Ишжамц
Баярсайхан

3

7

168

17

214

467

55

10

Март
Даваадулам

0

9

254

96

0

487

164

11

Пилмаа
Ганзориг

70

0

0

59

0

203

328

12

Солоон
Энхбаяр

0

1

 

 

 

197

515

13

Совд Мөнхбат

1

1

202

60

62

349

194

14

Бямбажав
Билгүүн

0

0

17

65

87

206

398

15

Адилбиш
Туяабаатар

4

2

47

34

2

99

572

16

Пүрэвсүрэн
Зориг

8

5

26

67

103

570

122

17

Сайнжаргал
Чинзориг

20

5

14

125

50

622

78

18

Лодой Алтансүх

53

0

12

10

201

284

359


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан