Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна

“Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхайн нэгдмэл төсөл”-ийн хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжиж, Эрчим хүчний сайд Д.Зоригтод гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.
Гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага зэрэг гэрээний үндсэн асуудлыг тусгажээ. “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Power China Resourсes” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ийн хүчин чадал бүхий цахилгаан станц, уурхайн нэгдмэл төслийг санхүүжүүлж, “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хэрэгжүүлэхээр тусгасан байна. Төсөл хэрэгжсэнээр 300 гаруй монгол иргэнийг шууд ажлын байраар хангаж, бүтээн байгуулалтын болон үндсэн үйл ажиллагааны үе шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг тэргүүн ээлжинд дэмжин, хамтран ажиллахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан