Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр аливаа үйл сэтгэлчлэн бүтнэ

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 27, Баасан гараг. Билгийн тооллын Зуны эхэн харагчин могой сарын  21. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

Энэ  өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болно.

Бие татвал бурханыг дурьдахуй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан