Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Салютаас болж хүн амь алдлаа

ОХУ-ын Нижегород мужийн  Зержинск хотын төв талбайд энэ сарын 28-ны орой болж байсан баярын үеэр хөөргөсөн салют  нь цугларсан олны дээрээс унаж 65 настай нэгэн эмэгтэй өртөн нас барсан хэрэг гарчээ. Өөр бас долоон хүн эмнэлэгт хандан тусламж авсны  хоёр нь эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэх шаардлаагтай байсан гэнэ.

Одоо мужийн онцгой байдлын алба, хууль сахиулагчид гэрчүүд болон арга хэмжээг зохион байгуулагчид, ялангуяа салют будах ажлыг хариуцаж байсан хүмүүсийг асууж байцаан, аюулгүй байдлыг хэрхэн хангасныг тодруулахын зэрэгцээ галт хэрэгслийн үлдэгдлийг шинжлэн шалгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан