Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөө С.Ганбаатар чинь нам бус болж өөр эвслийн өмнөөс нэр дэвшинэ

 
2012 оны сонгуулиар Дархан-Уул аймгаас УИХ-ын сонгуульд  бие даан нэр дэвшиж ялаад гурван жил ажилласан ч Хөдөлмөрийн Үндпэсний намд элсч бүр даргаар нь ажиллаж байсан С.Ганбаатар энэ сонгуулиар нам бус болон огт өөр “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн нэрийн өмнөөс өрсөлдөх болсон байна.
Хөдөлмөрийн үндэсний намыг тамга тэмдэг, браимт бичгийн зөрчилтэй хэмээн СЕХ сонгуульд оролцохыг нь зөвшөөрөөгүй. Тэгээд ч ХҮН намын дотоодод зөрчил үүсч, С.Ганбаатарыг намын дарга мөн биш гэсэн маргаан үүссэн нь С.Ганбаатарыг ийн өөр эвслийг, “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийг бараадахад хүргэсэн бололтой.
Одоо тэрээр энэ эвсэлд багтаж байгаа Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын хөдөлмөрийн намын алинд нь ч элсэхгүйгээр зөвхөн нэрийн нь өмнөөс дэвших гэж байгаа гэнэ.
С.Ганбаатар гишүүний тухайд  УИХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан нам, эвсэл хэрэгтэй байгаа бол “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн хувьд УИХ-д сууж хууль тогтоож байсан, туршлагатай, бас ялах магадлалтай С.Ганбаатар гэдэг эрхэм нэг суудал чирээд ирж магадгүй гэж тооцож байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Бүгдээрээ зайлцгаа
za garhgui yum chini uzeed aldna mongoliin ard tumniig ih huursan daa
Hudal huurmag heruulch hun odoo bolioo enenii orond Nara arai deeree
Дэмжинэ ээ.
Хамгийн их уншсан