Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт нөгөөдөр болно


Ирэх долдугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн XI хурлын хүрээнд энэ сарын 9-10-ны хооронд буюу энэ пүрэв, баасан гаригуудад Улаанбаатар хотноо Ази-Европын Сангийн Сайд нарын уулзалт болох гэж байна.

Сангийн сайд нарын хуралд Европын улс орнуудын болоод Япон улсын Сангийн сайд нар, тухайн улсынхаа эдийн засаг, валют санхүүгийн бодлогод гол нөлөө бүхий өндөр төлөөлөл Монгол Улсад ирэх юм байна.  Энэ уулзалтаар  бүс нутгийн санхүү эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, улмаар АСЕМ-ийн хурлыг амжилттай зохион байгуулах талаар ярилцах  юм.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд нийт есөн арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөсний эхний хоёрыг Монгол Улс амжилттай зохион байгуулаад байгаа. Дөрөвдүгээр сард Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр чуулган болсон бол тавдугаар сард АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан