Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцох бүтээлийг хүлээн авч эхэллээ


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн” 8 дугаар сарын 8-14-ны өдрүүдэд Япон улсын Тояма хотод болно. Энэ удаагийн үзэсгэлэнг Япон улс, тус улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулах юм. Үзэсгэлэнд \ A4 хэмжээтэй цаасан дээр Монгол ахуй, ёс заншлаа илтгэсэн зургийг зурж ирүүлэх юм. Бүтээлийг 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 8-ны 16:00 цаг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвийн байранд авна. Ирүүлсэн бүтээлүүдээс тодорхой шаардлага хангасан 200 бүтээлийг “Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д оролцуулна. Үзэсгэлэнд зөвхөн гар зураг гэлтгүй гар урлалын бүтээл оролцуулах хүсэлтэй байгаагаа Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн Япон улсад уламжлаад байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Азийн хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн удирдамж
 
Бүтээл хүлээн авах хугацаа:                                     8 дугаар сарын 8-14
Оролцогчдын нас:                                                    10-15 нас
Бүтээлийн сэдэв:                                                     “Монгол ёс заншил” /”Монгол ахуй”/ гар зураг
Үзэсгэлэн болох газар:                                          Тояма муж 
Уралдаанд ирүүлэх бүтээл:                                 А4 хэмжээтэй гар зураг
Үзэсгэлэнд оролцох нийт бүтээлийн тоо:        200 ш
Холбогдох мэдээлэл :                                            https://www.facebook.com/events/1607592519462807/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан