Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бээжингийн Хаалттай хотын дороос асар том ордон оллоо


Хятадын археологчид нийслэл Бээжин хотын төвийн Хаалттай хотын дороос эртний асар том ордон олж илрүүллээ хэмээн Daily Mail хэвлэл мэдээллээ.
Эрдэмтдийн тооцоолж байгаагаар бол Мин гүрний үе буюу XY  зуунаас өмнөх үеийн энэ том ордонд магадгүй эзэн хааны эх амьдарч байсан байх гэж археологчид таамаглаж байна.

Судлаачид Хаалттай хотын баруун хэсэгт 20 орчим тоосгон давхарга авч гурван метр орчим малтахад энэ ордон, тоосгон ханаа бэхлэх маягаар барьсан модон байгууламж  гарч ирсэн гэнэ. 

Энэ онд гэхэд л археологчид Хаалттай хоын бүсэд малтлага хийж 16 том багана олсон юм. Үүнээс үүдээд эрдэмтэд тэр баганууд, өнөөгийн энэ ордны хана  зэрэг нь нэг цогц байгууламжийн хэсгүүд байх гэж үзэж байгаа юм байна.

Хаалттай хотын нутагт хийж байгаа энэ малтлагаа эрдэмтэд 2020 онд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан