Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгө тээвэрлэгч машинаас 20,5 мянган доллар салхинд хийсчээ


Америкийн Провиденс хотын Brink’s компанийн мөнгө тээвэрлэгч машин Род-Айленд эмнэлгийн орчим явж байтал гээн арын хаалга нь онгойж гурван цүнхтэй мөнгө зам дээр унасан байна. Хоёр цүнхийг ард нь явсан машин авсан ч нэг цүнх нь задран хамаг мөнгө нь агаарт хийсэн тарж эхэлжээ.

Хамаг мөнгө салхинд хийсэн агаарт дэгдэж, мөнгө хураагчид цуглуулж эхэлсэн ч 20,5 мянган доллар сох дутжээ. Providence Journal хэвлэлийн мэдээлснээр бол агаарт хийсч, зам дээгүүр тарсан мөнгөн дэвсгэртүүдийг замаар явсан явган, машинтай  хүмүүс цуглуулж авсан гэнэ.
Одоо Brink’s компаний мөнгө хураагчид болон автомашиныг хууль сахиулагчид шалгаж машины арын хаалга яагаад онгойсныг тодруулахаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан